Сангийн сайд С.Баярцогт тун өрөвчхөн сэтгэлтэй юм. Тэрбээр өөрийгөө муу хэлсэн, гүтгэсэн хэнд ч уурладаггүй, харин ч өрөвдөж, хайрладаг гэдгээ Засгийн газрын хуралдааны завсарлагаанаар гарч явахдаа мэдэгдсэн юм. Сүүлийн үед хэвлэлээр "Зоос" банкны дампууралтай түүнийг холбож байгаа бөгөөд энэ байдлаас тун эелдгээр бултаж чадлаа. Эрхэм гишүүн үүнийг тус банкны удирдлагуудын зүгээс хийсэн захиалгат явуулга тул гүтгэж бичсэн сэтгүүлчийг өрөвдөж байна хэмээн санаа алдсан юм. Л.Гансүх сайд өш хонзонгоо авахаар шүүхэддэг байхад АН-д өрөвддөг сайд байгаа нь яамай даа. Хүн үзсэн харснаараа сэтгэдэг гэдэг. Хөгжилтэй улс оронд боловсорсон хүний сэтгэл нь хүртэл өөр байдаг юм байна.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгэгдэл ( 0 )