ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Луганскийг чөлөөлсөн тухай илтгэжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин, Луганскийн ардын цагдаа Лисичанск хот болон хөрш зэргэлдээ суурин газруудад бүрэн хяналт тогтоожээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины армийн командлал Лисичанск хотоос цэргээ татсаныг баталсан байна. “Ханыг барьж, газрыг буцаан авч болно. Харин хүмүүсээ юунаас ч илүү хайрлах учиртай. Армийн командлал цэргүүдээ фронтоос татна гэдэг нь орчин үеийн зэвсгийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх тактикийн тусламжтай эргэж ирнэ гэсэн үг” гэж Зеленский онцолжээ.
Украины Жанжин штаб Лисичанск хотын төлөөх хүнд тулааны дараа Украины арми ухрахаас өөр аргагүй байсан гэж мэдэгдээд Оросын хүчний бие бүрэлдэхүүн, зэвсгийн давуу байдалтай байсан тул Лисичанскийг хамгаалах тулааныг үргэлжлүүлснээр том хохирол амсах байсан гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
4 хоногт л Kиевийг эзлэнэ гэсэн чинь 4 сар болж байж арайхийн луганскийг эзлэгчээ аядах шив..
Түрэмгийлэгч эзэлсэн тухайгаа илтгээ юу