ЧД: Эрүүл сургуулийн загвар бий болгох төслийн уулзалт Японд боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжих ашгийн бус байгууллага болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2022-2025 онд хэрэгжүүлж буй дүүргийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулийн сурагчдад шүдний үзлэг хийх төслийн туршлага уулзалт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Япон улсад зохион байгуулагдаж Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.

Уг уулзалтаар Японы Эрүүл хотуудыг дэмжих байгууллагын ерөнхийлөгч, Ичикава хотын Шүдний эмч нарын холбооны тэргүүн, доктор Мицуюуки Чиба, Ичикава хотын Шүдний эмч нарын холбооны зөвлөх, доктор Мурашигэ Фүжино, доктор Масару Хасегава, доктор Каёо Мидорикава, Эрүүл хотуудыг дэмжих байгууллагын зөвлөх Томиказү Инагаки нар шүдний цоорол, амны хөндийн эрүүл ахуй, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тогтмол шүдний үзлэг хийхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэл олгож, цаашид Чингэлтэй дүүрэгт эрүүл сургуулийн загвар бий болгох төслийн эхлэл тавигдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top