ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

2022.07.06 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.00-20.53
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top