Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас нь чөлөөлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.07.05/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийг хийх үүргийн надад оногдууллаа. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүлгийн удирдлагын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. АН-ын 11 гишүүнээс есөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Д.Ганбатыг чөлөөлсөн. Д.Ганбат УИХ-ын даргад АН-ын бүлгээс гарсан тухайгаа хүргүүлсэн. Энэ хүрээнд чөлөөлсөн. Хуралд Д.Ганбат гишүүн оролцож, байр сууриа илэрхийлсэн. Энэ хурлаар бүлгийн дараагийн даргын сонгох асуудал хэлэлцэн шийдвэрлэх асуудал яригдсан. Гэвч дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулсан" гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.8) 2022 оны 07 сарын 05

Өө бидон ахыг аваад хаячихсан юм уу.

0  |  0
гэж(103.212.118.162) 2022 оны 07 сарын 05

өөрөө өргөдөлөө өгөөд гарчихсан хуулийн дагуу бүлгээ тараачихсан хүнийг огцруулаад хурал хийгээд дарга сонгоно гээд байгааг юу гэмээр юм бэ дээ? галзуу солиотой тэнэг хүний яриа юмдаа

0  |  0
АН(122.201.31.66) 2022 оны 07 сарын 05

БҮЛГЭЭ ТАТАН БУУЛГАЧИХСАН !!! БҮЛЭГГҮЙ БОЛЧИХСОН ГИШҮҮНИЙГ ОГЦОРУУЛНА ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙДАГ ЮМ !!!

0  |  0
Top