Өнөөгийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор даргагүй боллоо. Учир нь, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас нь чөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, түүнийг чөлөөлөх эсэхийг өчигдрийн /2022.07.04/ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Харин хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн дарга хэн байх асуудлыг хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Тэгвэл АН-ын бүлгээс хөөгдөөд байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар бүлэгтээ эргэн ирсэн байна. Тэдний гишүүнчлэлийг сэргээсэн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал өнөөдөр /2022.07.05/ мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.
Тэрбээр "АН-ын бүлгээс гараад байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг , С.Ганбаатар нарын гишүүнчлэлийг сэргээсэн, тэд бүлэгтээ эргэн ирсэн" гэж ярилаа.
Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийг хийх үүргийн надад оногдууллаа. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүлгийн удирдлагын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. АН-ын 11 гишүүнээс есөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Д.Ганбатыг чөлөөлсөн. Д.Ганбат УИХ-ын даргад АН-ын бүлгээс гарсан тухайгаа хүргүүлсэн. Энэ хүрээнд чөлөөлсөн. Хуралд Д.Ганбат гишүүн оролцож, байр сууриа илэрхийлсэн. Энэ хурлаар бүлгийн дараагийн даргын сонгох асуудал хэлэлцэн шийдвэрлэх асуудал яригдсан. Гэвч дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулсан" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаасаа буухгүй, "гүрийж" байсан Д.Ганбат гишүүн албан тушаалаасаа бууж, бүр бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн. Түүнийг явуулахын тулд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентаар хэлэлцүүлж батлуулсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат явсан ч АН-ын бүлэгт Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар эргэн ирж байна.
Одоо УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн дарга хэн байх нь асуулт хэвээр үлдэж байна. Дараагийн даргыг ирэх 2023 оны намрын чуулганаар хэлэлцэж, албан ёсны даргатай болно гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэллээ.
Сэтгэгдэл ( 19 )
АН аргаа баржийндаа.лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг үлгэр яг болж бна даа
Эрхэм хүндэт Соёлзд \nСүхбаатарын тэр нөхөр ямар ч байж болно. Гэхдээ хүн доошоо хиймээр байгаа бол тэр нөхдөөрөө ядаж сөөм илүү байж хүн доош хийдэг шүү. Чадахгүй бол амаа хамхиж явж сур
Сүхбаатарын мунаг, согтуу толгойт тэгээд бүлгийн дарга болох юм уу. Бүүр Дампуурч дуусах нь
АН жинхэнээсээ АНУС нам болжээ
дүнхүү битон зайлж буян боллоо
Ene ynhnuud tiim l yum hiij chadhaas uur yadiin ganbaatar bol zugeer l orig popiin haan heena mungu bna tend l yvj baidag huurshdee
Бидон дүүрэн баасыг зайлуулах болсон байлгүй
Хуушуур нүүрт битон яваа биз. Босоо Ганбаа иржээ. Болж хө.
Урьдийн цагт урвагчид гишгэх газар үгүй л гэдэг байсан. Энэ Ганбаатар гэгч хичнээн нам дамжиж явдаг, өөрийн гэсэн үзэл бодолгүй, туйлбаргүй, шуналын тулам юм даа
zailtsgaa
2022 оны намрын чуулган байлгүй дээ?!
Buleggui bolchood erguueed bh yma
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зөв Алтанхуяг дарга ялалт авчирдаг Ганбаатар эх оронч одоо л АН зөв замруугаа орж эхэллээ Одоо БАТТУЛГА даргаа яаралтай бүртгүүлэхийн төлөө БҮЛЭГ ХЖИЛЛА
хууль зөрчисөн үйлдэл болжээ.АН-ын бүлэг гэж байхгүй болсон. ганбат АН-г самрах биш аварсан гэсэн өнцөгөөс харах хэрэгтэй.
2 banzal k k k
ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ЗАЛНА ГЭЖ ЭНДЭЭ.....................ЭМГЭНЭЛТ ХОШИН ЖҮЖИГ.........АРГАА Ч БАРЖ БНА ДАА АН...
болж байна шүү дээ
Ганбат бол АНыг санаатайгаар батүүл эрдэнэ нартай нийлж самарсан хулгайч