ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад ажлын айлчлал хийж, энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Энэ үзүүлэлтийг улам сайжруулах бүрэн боломжтой. Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжин, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж, хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. С.Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуваарийн дагуу хэвийн явагдаж байна” гэсэн юм.
Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров “Олон улсын асуудлаар манай байр суурь ижилхэн, эсхүл ойрхон байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрмэнд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тэр дундаа тусгаар улсуудын эрх мэдлийг хүндэтгэнэ. Өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг бусдын гараар шийдвэрлэх хүсэлтэй холбогдох асуудлыг ярилцлаа” гэсэн байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд бараалхсан. Уулзалтын үеэр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боломж хайх, гурван улсын хоорондын томоохон төслүүд, нэн түрүүнд байгалийн хий дамжуулах хоолой, зүүн, баруун, босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах зэрэг төслүүдийг онцлон ярилцсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин С.В.Лавров “Хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлийг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллах”-ыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтойг онцолжээ. Түүнчлэн С.В.Лавров Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буй”-г цохон тэмдэглэв. Уулзалтын үеэр С.В.Лавров Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилсан байна.
Т. ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Ам бардам, гуя шалдан монголчууд нь орос ба хятадаар оролдохгүй байсан нь дээр шүү. Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа. Монгол улс даяараа хошногоо арчдаг, усанд байнга ордог мөн шивэргүй болсныхоо дараа л дэлхийн асуудлын талаар бодцгоо, монголчууд аа.
Хөрш орноо хүндэтгээд л эзлэн түрэмгийлсэн үү ,худалч хулгайч оросууд
пошёл нахуй Mорин толгойт оо