ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал  НАС УРТАСНА

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

2022.07.07 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна
  • Наран ургах, шингэх: 05.01-20.53
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага халуун буух улирал 11 цаг 18 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top