Монгол наадмын гол мөн чанар бол монголчуудыг ижилсүүлж, эвлүүлэн нэгтгэх үүргийг гүйцэтгэж ирсэнд оршино. Үүнийг хэвээр хадгалахын тулд баяр цэнгэлийнхээ гажуудлыг засах ёстойг түүхч, судлаачид анхааруулдаг. Морь, бөх дээр бол авлига, булхай, сэргээш гэхчлэн олон асуудал хөндөгддөг. Тэдгээрийг үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзэж, Баяр наадмын хуулиа шинэчлэн баталсан гэж буй. Дээр нь Монгол төрийн наадам, эв нэгдлийн их баяр, 100,101 жилийн ойдоо манай Ерөнхийлөгч хэр ач холбогдол өгч байгаа юм бол? Энэ бол алдартан, гавьяатнуудаа шагнаж, одон тэмдэг тараахаас огт өөр зүйл. Тухайлбал, Монголын төр өөрийнхөө алдаа, завхралыг арилгахгүйгээр Төрт ёсны их баяр наадмыг тэмдэглэх нь учир дутагдалтай юм.
Өнөөдөр 100, 101 жил хэмээн дээр, доргүй хөөрцөглөж байна. Зуун жилийн амжилт ололтыг дурдвал зөндөө. Алдаа завхралыг тоочвол түүнээс их үү гэхээс бага биш. Зөвхөн сүүлийн 30 жил гэхэд юу болоод өнгөрөв. Тэр бүү хэл сүүлийн гуравхан жилд ямар олон хүнийг хэлмэгдүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс хэмээн яллав. Өндөр жилийн түүхт ойгоор Монголын төр нэг талдаа хэн нэгний гавьяаг тодруулан одон тэмдгээр шагнаж байгаа бол нөгөө талд улс төрийн өшөө авч хэлмэгдүүлсэн хүмүүсээсээ уучлал гуйх ёстой. Учрыг тунгааж, хэргийг дэнсэлж, хэрэв буруугүй аваас цагаатгадаг байх учиртай биш гэж үү. Ингэж байж наадам нь жинхэнэ Монгол төрийн баяр наадам, эв нэгдлийн баяр, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. Учир нь нэг хүний хувь заяа төөрөх, хэлмэгдэх бол жижиг хэрэг. Улс нь бүхэлдээ буруу явбал үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо ч алдах аюултай. Ингэж хэлэхээр улс яагаад буруу тийшээ явах шахсан бэ гэх байх. Ойлгомжтой байх үүднээс хамгийн ойрын жишээ бичье.
Монголын түүхэнд 1990-1992 онд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар, 1996-1998 онд М.Энхсайханы Засгийн газар, 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар, 2008-2010 онд С.Баярын Засгийн газар бодитой реформ хийсэн байдаг. Мэдээж бүх Засгийн газар түүхэн үүрэг гүйцэтгэсэн, оногдсон ажлаа хийсэн. Гэхдээ тэдэн дотроос реформын шинжтэй бодлого хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийг баталгаажуулсан нь дээрх дөрвөн Засгийн газар юм. Тиймээс дээрх дөрвөн Ерөнхий сайдад монголчууд хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга гарч ирснээр тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, сайд нарыг ар араас нь шоронд илгээсэн. Д.Бямбасүрэн гуайг л шоронд хийж чадаагүй. Нэгдүгээрт, насыг нь хүндэлсэн байх. Хоёрдугаарт, хэрэв шоронгийн дарамтыг даалгүй нас барчихвал Монголын ард түмэн Х.Баттулгаас амийг нь нэхэх тул барьж хорьж чадаагүй байх. Нөгөөтэйгүүр, Д.Бямбасүрэн гуай бол Монголын төр үе, үеийн Ерөнхий сайдуудаа золионд гаргасан, хамгаалж чадаагүй гэх асуудлыг 1992 онд УИХ-ын чуулганы хуралдаанд хөндөж тавьсан хүн. Өөрөөр хэлбэл, Монголын Ерөнхий сайдууд золионы, хүнд хариуцлага үүрдэг хүмүүс байж ирсэн. Ачааны хүндийг үүрсэн хүмүүсээ бодох учиртай гэдгийг хэлсэн хэрэг. Иймд Монгол төрийн “Өвгөн бүргэд”-д халдаж чадаагүй. Харин бусдад нь бол хайр найргүй хандаж, баруун солгойгүй бариулж хориулсан. Тухайлбал, Тэргүүн Шадар сайд байсан Да.Ганболдыг шоронд хийсэн. Шалтгаан нь огт өөр. 1996-1998 оны Засгийн газрыг тэргүүлж байсан М.Энхсайхныг нэр хүндийг нь огт өөр асуудлаар гутаан доромжлуулж байгаад эцэст нь “автомашины хэрэгтэн” гээд шорон руу ачуулсан. Дараа нь 2008-2010 оны хооронд Засгийн газрыг тэргүүлэхдээ Оюу Толгой, Тавантолгойг хөдөлгөж, Атрын III аяныг эхлүүлсэн С.Баярыг шоронд хийлгэсэн. Оюу Толгойн гэрээг байгуулахад Ажлын хэсгийн орлогчоор ажилласан, тухайн үеийн Сангийн сайд асан С.Баярцогтыг 2020 оны сонгуулийн санал хураалтын өмнө барьж шоронд хийсэн. Шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байхад 10, 20 жилээр шоронд хатаахаар зүтгүүлээд байсан.
Үүний өмнө бол Оросын “Их өр”-ийг дарж, газар хувьчлалыг эхлүүлсэн Н.Энхбаярыг нам дамжсан бүлэглэлүүд нь хамсч байгаад шоронд хорьсон. Солонгост ном хэвлүүлсэн. Түүнийгээ МИАТ-ийн онгоцоор авчруулсан, телевиз байгуулсан гэх мэт асуудлыг “Үхрийн бөөр” шиг эвлүүлж байгаад хэрэг болгож тохсон. Энэ бүхнийг гаднаас нь харахад шударга ёс тогтоож байгаа юм шиг. Хэн нэг хувь хүний асуудал мэт. Гэтэл өнгөрсөн 30 жилийн түүх, улс орныхоо хувь заяатай холбож үзэхэд огт өөр дүгнэлт гарна. Тухайлбал, 1990-2022 он хүртэлх 32 жилд Монгол тусгаар тогтносон улс болоход,эдийн засгаар хэнээс ч хамааралгүй болж баталгаажихад онцгой гавьяа байгуулсан хүмүүсээ бүгдийг нь бариад шоронд хийчихсэн байгаа юм. Тэр дотор түүхэн реформыг хийсэн дөрвөн Ерөнхий сайдынхаа гурвыг нь бариад хорьчихсон. Энэ хэн нэгний өш хонзон уу, хувь хүний үзэл бодол уу гэвэл биш. Тийм байлаа гэхэд шүүх засаглалыг тэр хэмжээнд хөдөлгөж арай л дөнгөмгүй. Харин эрх мэдэл, хөрөнгө мөнгө сүлэлдсэн манай дотоодынхны ашиг сонирхлын огтлолцол дээр гадны бодлого орж ирсэн байж болох. Жишээ нь, хоёр хөрш цаашилбал барууны сонирхол бол Монголыг бие даалгах, хүчтэй байлгах дургүй. Түүнийх нь илрэл дээрх үйл явдалд зангидагдан гарч ирсэн гэхэд ташаарсан болохгүй. Үйл явдлын үе шат, жишээ баримтуудыг харахад ийм. Ингэж хэлмэгдүүлдэг жишиг манайд бараг л тогтчихсон. Өөрсдийнх нь гараар могой бариулдаг бүхэл бүтэн тогтолцоо бий болсон. Энэ өнөөдөр бий болсон юм биш. Түүх сөхвөл ийм байсаар ирсэн. Тэр эргүүлэгнээс бид одоо ч гарч чадахгүй байна. Баримтаас эшлэе л дээ. 1914 оны гурван улсын хэлэлцээрт оролцсон Монголын ван гүнгүүд бүгд амиа алдсан. Автономийн төлөө явсан хүмүүс бүгд хэлмэгдсэн. Монгол Улс төрөө сэргээсэн ХХ зууны эхэн үеэс Ерөнхий сайдууддаа халгаатай явж ирсэн. 1921 оны хувьсгалын анхны долоо бүгд хэлмэгдэж, гурав нь Орост очиж амиа алдсан. Анхны Ерөнхий сайд Д.Бодоог хөдөө гэртээ байхад нь очоод алчихсан. Монгол Улсын Шадар сайд, бүгд захирах сайд, Да лам Г.Цэрэнчимэд хутгалуулж нас барсан. Т.Намнансүрэн хорлогдсон. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар томилогдсон Г.Чагдаржав учир битүүлгээр нас барсан. Жалханз хутагт С.Дамдинбазар гэнэт таалал төгссөн. Ц.Жигжиджав гэртээ алуулсан. П.Гэндэн Орост очиж цаазлуулсан. Д.Сүхбаатар төрийн тэргүүн байгаагүй, сайд дарга хийгээгүй, зүгээр л бүх цэргийн жанжин байсан атал хорлогдсон. Тухайн үедээ хамгийн их реформ хийж, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэсэн Ерөнхий сайд Солийн Данзанг хурлын завсарлагаанаар буудчихсан. А.Амар сайдыгаа 1939 онд баривчлан Москвад хүргэж, хоёр жил шахам шоронд хоригдож тарчилж байгаад тэндээ цаазлуулсан. Өөрсдийгөө ийн хэлмэгдүүлсэн Х.Чойбалсан хүртэл Орост очиж нас барсан. Хамгийн сүүлд Ю.Цэдэнбал Москвад гэрийн хорионд насан эцэслэсэн. “Хүн байвал проблем байна” гэсэн И.Сталины үг манайд “Хүн байвал хэрэг олдоно. Хүн байхгүй бол проблем байхгүй” гэдгээр хэрэгжсэн жишээнүүд ийм. Монголын төр ийм хувь зохиолоор явж ирсэн. Тэр түүх давтагдсаар, Монголын түүхэнд хамгийн их шинэчлэл хийсэн Ерөнхий сайд нараа хэлмэгдүүлж байгаа нь харамсалтай. Тиймээс өнөөдөр Монгол төрийн тулхтай зүтгэлтэн А.Амар агсны Орост цаазлуулах гэж байхдаа шүүх хурал дээр хэлсэн үгийг сануулах цаг иржээ. Оросын шүүх хурлын протоколд түүний “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж хэлж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн гэдэг. Гэтэл А.Амар сайд төрдөө гомдсон утгатай үг огт хэлээгүй. Тэр нь орчуулгын алдаа бөгөөд тэрбээр “Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай” гэж хэлсэн хэмээн зарим орчуулагч хэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголын төрд үнэнч зүтгэхээр түүний эсрэг хүмүүс нь хэлмэгдүүлчихээд байдаг юм гэсэн санааг илэрхийлжээ. Энэ бол Оросын шүүх дээр очоод хэлсэн түүний сүүлчийн үг. Тэртэй тэргүй цаазаар авахуулах гэж байгаа хэлмэгдсэн монголын үгийг оросууд нарийн сайн орчуулаач уу, үгүй ч үү. “Жижиг улс байх үнэхээр хэцүү юм. Монголын төрд үнэнч зүтгэх халтай” гэснийг нь оросууд монгол руу хөрвүүлэхдээ төрдөө гомдсон утгаар орчуулсан. Архивын бичиг, баримтыг нүдээр үзэж, гараар барьж уншсан зарим эрхэм А.Амар сайд амиа алдахын өмнө “Монголын төрд үнэнч зүтгэвэл толгой цусдана” гэж хэлсэн юм билээ хэмээн ярьж байсан гэдэг. “Толгой цусдах” хэмээх хэлц үгийг утгыг “Монгол хэлний их тайлбар толь”-д хэрэг түвэгт оруулж мэдэх, гай тарих гэсэн утгатай гэжээ. Тэгэхээр сүүлчийн хувилбар нь л А.Амар сайдын үг баараггүй мөн болох нь ямар ч монгол хүний тархи, зүрхэнд шууд тусч байгаа юм. Монголын төр өндөр жилийнхээ ойг өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэж байгаа юм бол хэлмэгдүүлсэн хүмүүсээсээ уучлал гуйж, хилсдүүлснээ цагаатгах л учиртай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 12 )
Зөв бичжээ.юу ч хийдэггүй юу ч бүтээгээгүй хүмүүс төрд гарч гадны явуулгаар улс орныг маань дөнгөөд бгааг Монголчууд мэдсээр байж улс орондоо хэрэгтэй зүйл хийснийх нь төлөө хэлмэгдүүлж өөрсдийн л гараар дахин босож ирэхгүй болгоод бна. Элбэгдоржийн үeд эсрэг намын хүн л бол сонгуульд нэр дэвшсэн сайн ажилладаг хүмүүсийг барьж хорьж нэр төрийг нь гутаасан шүү 2012 онд\n
Женко жонхуу өөрт нь саад болох улс төрчдийг зайлуулж хорьсон шүү. Еөкөөс буухгүй гэж яаж солиоров? Сор болсон улс төрчдийг хнлмэгдүүлсэн. Үнэн нэг л тодрох л бх. Жонхуугийн эхлүүлсэн хөлснийхөн гэгч бүлэг хүмүүс одоо ч ажлаа хийсээр бна\n Еөкүүд хугацаа нь дуусч явж л бдаг. Жонхуу шиг ардаа ийм балагтай уршигтай зүйл үлдээсэн хүн бгаагүй. Өөрийгөө ард түмний эцэг гэж магтуулаад өрөөлийн нэр төр йг шороотой хутгхр ажил нь одоо ч үргэлжилж бна. Жонхуу новшиыг шоронд орохыг нэг л харах л бх цаг ирэхээр. Улс төрд ойртуулмааргүй новшийн өөдгүй хог. Хэлэх муу үг ч олдохгүй. Наймаачныг төрд оруулж
Үнэн шүү. Женко жонхуу өөрт нь саад болох улс төрчдийг гүтгэж хэлмэгдүүлсэн. Улс төрийн хоригдолтой боллоо гэж учир мэдэх хүмүүс нь тухайг үед бичиж байв. Одол ч хэ.лэлээр хөлсний троллуудаар байнга бичүүл ээр бгаа. Жонхуу төрөөм зайлсны дараа энэ ажил эхэлсэн. Одоо ч эрчимтэй үргэлжилсээр бна. Хугацаа нь дуусч еөк нар явж л бдаг тэнэг жонхуу ардаа ийм уршигтай новширч бсан хүн бгаагүй. Луйварчин наймаачин сэтгэхүйтэй, мөнгөөр ядарсан иргэдээрээ тоглосон өөдгүй новшийг барьж үнэнийг хүмүүст тайбарлар
Монголчуудаас урваж, монголыг тонон дээрэмдсэн Цуст Алуурчин элбэгдорж, тууний турийвч нэгтэй энхсайхан баяр батболд хурэлсух, анхны урвагч хулгайч Балин хамарт очирбат, муур багш багабанли гэх мэт манан мафийн алуурчид хулгайчид луйварчид цаазлагдах хуультай..\nГадаад эздийнхээ богсийг долоож, монголыг хуссан монгоо оффшорт нуусан дээрх Алуурчид Саддам Хуссейн гаддафи Чаушеску нар шиг ард тумэндээ дуужлуулж буудуулж ухэх болно
Монголчуудаас урваж, монголыг тонон дээрэмдсэн Цуст Алуурчин элбэгдорж, тууний турийвч нэгтэй энхсайхан баяр батболд хурэлсух, анхны урвагч хулгайч Балин хамарт очирбат, муур багш багабанли гэх мэт манан мафийн алуурчид хулгайчид луйварчид цаазлагдах хуультай..\nГадаад эздийнхээ богсийг долоож, монголыг хуссан монгоо оффшорт нуусан дээрх Алуурчид Саддам Хуссейн гаддафи Чаушеску нар шиг ард тумэндээ дуужлуулж буудуулж ухэх болно
Монголчуудаас урваж, монголыг тонон дээрэмдсэн Цуст Алуурчин элбэгдорж, тууний турийвч нэгтэй энхсайхан баяр батболд хурэлсух, анхны урвагч хулгайч Балин хамарт очирбат, муур багш багабанли гэх мэт манан мафийн алуурчид хулгайчид луйварчид цаазлагдах хуультай..\nГадаад эздийнхээ богсийг долоож, монголыг хуссан монгоо оффшорт нуусан дээрх Алуурчид Саддам Хуссейн гаддафи Чаушеску нар шиг ард тумэндээ дуужлуулж буудуулж ухэх болно
Монголчуудаас урваж, монголыг тонон дээрэмдсэн Цуст Алуурчин элбэгдорж, тууний турийвч нэгтэй энхсайхан баяр батболд хурэлсух, анхны урвагч хулгайч Балин хамарт очирбат, муур багш багабанли гэх мэт манан мафийн алуурчид хулгайчид луйварчид цаазлагдах хуультай..\nГадаад эздийнхээ богсийг долоож, монголыг хуссан монгоо оффшорт нуусан дээрх Алуурчид Саддам Хуссейн гаддафи Чаушеску нар шиг ард тумэндээ дуужлуулж буудуулж ухэх болно
Амин хувийн шуналаасаа болж монгол улсад хохирол учруулсан сайд дарга нарыг өчиггүй цаазалж байж энэ улс орон цаашдаа оршин тогтнох болно. Эс тэгвэл энэ улс сөнөж устаж алга болох болно.
юм болгон 2 талтай. Сүүлийн үед Монгол Төр зүтгэсэн хүндээ халтай маягтай үг моод болсон. Авилгачид нээх зүтгээд байсан ч юмгүй хувийнх нь орлого л Монголоосоо давсан бх. 20, 30, 40 өөд оны зүтгэсэн, хэлмэгдсэн гэгдэх хүмүүс бол үнэндээ мөн л 2 хуваагдана. Бодоо , Данзан нар бол капитал хөөсөн тэр үеийн сэргэлэн эрс олзонд шунаж яваал толгойгоо цусдсан бол Гэндэн нар бол улстөрийн мэдрэмжгүй байдлаас тэр үеийн дэлхийг атгаж базаж явсан хүнтэй арцалдаж мөн л толгойгоо цусдсан. Гэхдээ араасаа олон мянган хүн чирсэн цаг үе, хүчний мэдрэмжгүй хүмүүс байв. Хэрэв хувийн ямар ашиг сонирхол, амбицгүй
баруун солгойгүй төмөр тарааж байгаагаа эв нэгдэл гэж хөлдүү толгойлж байгаа бололтой. тэр нь ч бас байгаа онохгүй байна. жнь; өмнөговьд хүн үзэж байгаагүй авгай гавъяат эмч болж байх .төр толгойгүй болжээ.яг морь унасан толгойгүй хүн шиг.
Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайдууд жинхэнээсээ эх оронч байж улс, түмнийхээ төлөө зүтгээгүй зөвхөн хувийн өчүүхэн эрх ашгаасаа болж гэмт хэрэгт хутгалдан самуурсан байдаг. 1921 оноос өнөөдрийг хүртэл засагласан коммунистуудыг би хэлж байна.