ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гэр, байшингийн суурь тавихад сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

2022.07.08 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.02-20.52
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Төмөр

 

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top