Шинзо Абэг буудсан этгээдийн гэрт нэгжлэг хийх гэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг өнөөдөр (2022.07.08) 11:30 цагийн орчим сонгуулийн сурталчилгаанд үг хэлж байхад нь нэгэн этгээд араас нь буудаж, хүнд шархдуулсан билээ.

Шинзо Абэг буудсан этгээд Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ.

Цагдаагийн газраас Ямагамиг баривчилж, эхний мэдүүлгээ авсан. Харин яг одоо Нара хотод байх түүний гэрт нэгжлэг, шалгалт хийх гэж байна.
 


Цагдаа нар сум үл нэвтрэх хантааз, бамбайгаар зэвсэглэснийг харахад Ямагами Тэцүягийн гэрт тэсрэх бөмбөг байж магадгүй гэж сэжиглэж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.65.230) 2022 оны 07 сарын 10

за манай хэд одоо гудманд гарахгүй ээ\n\n

1  |  0
Зочин(66.181.161.36) 2022 оны 07 сарын 10

Ийм том улсад сум үл нэвтрэх хантааз өмсүүлж баймаар юм.

1  |  0
Top