ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 09

2022.07.09 / БЯМБА ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 10

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 05.03-20.52
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Огторгуй

 

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top