БНЭУ-ын Парламентын доод танхимын дарга Ом Бирла УИХ-ын даргад мэнлчилгээ ирүүллээ

2022 оны 07 сарын 12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла мэндчилгээ ирүүлэв.

Тэрээр мэндчилгээндээ, "Наадмын баярыг тохиолдуулан Эрхэм Танд болон УИХ-н гишүүдэд Энэтхэгийн парламентын өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.  Манай хоёр орон харилцан итгэлцэл, хамтын сайн сайханд суурилсан найрсаг, элгэмсэг харилцаатай орнууд. Хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжууд бий гэдэгт би гүнээ итгэдэг. Энэ хүрээнд Тантай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

Дашрамд Танд эрүүл энх, зорьсон үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл өргөхийн зэрэгцээ Монголын найрсаг ард түмэнд энх амгалан, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.  Эрхэмсэг УИХ-н дарга Танд өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлье" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top