ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд малын гарлагатай

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 16

ӨНӨӨДӨР 2022.07.16 / БЯМБА ГАРАГ, БИЛГИЙН ТООЛЛЫН 18

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд малын гарлагатай.

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top