Нигери Донбассын бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 18

Нигери улс Донбассын бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөх хүсэлтийг авч үзэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.

Энэ талаар Нигериэс ОХУ-д суугаа Элчин сайд Абдуллахи Шеху “Бид гүүрэн дээр ирээд яаж давахаа шийднэ. Миний мэдэж байгаагаар тэд (Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улс) энэ талаар биднээс хараахан хүсээгүй байгаа... Хэрвээ тэд бидэнд хандаж, бүгд найрамдах улсыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсвэл энэ хүсэлтийг нь харж үзэх болно” гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь БНАСАУ Бүгд найрамдах Луганск ард улс болон Бүгд найрамдах Донецк ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Мөн Сирийн Гадаад хэргийн яамнаас Дамаск нь Бүгд найрамдах Луганск ард улс болон Бүгд найрамдах Донецк ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан талаар мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-нд ОХУ Бүгд найрамдах Луганск ард улс болон Бүгд найрамдах Донецк ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top