ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

2022.07.22 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.16-20.41
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top