ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 24

2022.07.24 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 26

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.19-20.39
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top