Аливааг сайхнаар хардаг нүдтэй байя. Хийж бүтээх гэж буй нэгнээ хэмлэж бус дэмнэж амьдарвал сайнсан. Юм л бол бусдыг буруутгана, ухаан жолоогүй улс төржүүлдэг зангаасаа салах цаг болжээ, монголчуудаа.
Өмнөтгөл болгон үүнийг өгүүлдгийн учир нь хэдхэн хоногийн өмнө олны амны “бай” болоод байсан Ард кино театрын асуудалтай холбоотой. Барилгыг нь зөвшөөрөлгүй нураах гэлээ, үүх түүх өв соёлын үнэт барилгыг үгүй хийх нь ээ гээд л цахим орчинд шуурцгаасан.
Гэтэл бодит байдал дээрээ эсрэгээрээ. Балгас шахуу болчихсон байсан байшинг нураагаад суурин дээр нь хотын үзэмжинд өнгө нэмсэн IBC Tower нэртэй бизнес, санхүүгийн төвийн барилга баригдахаар болжээ. Зөвхөн өнгө үзэмжээр зогсохгүй төслийн гадна зурагт соёлын өвийг хадгалж үлдэх зорилгоор Японы архитекторууд бүтэн жил боловсруулан гаргасан зургийн дагуу хийгдэх гэнэ.
Тэгэхээр IBC Tower бүрэн цогцоороо хуучны дурсгал, орчин цагийн архитектурын соёлын бүтээл, нийслэл хотын санхүүгийн бүсийн өнгө үзэмж, жуулчдын нүдийг татах уран хийцлэл бүхий барилга, санхүү бизнесийн төв болон сүндэрлэх нь ээ. Үүнээс дүгнэвэл, бид аливааг өөрчилж сайжруулахдаа хүртээмжтэй, зөв консепцтэй байна уу гэдгийг ойлгож хандах хэрэгтэй болжээ. “Ард кино театрыг устгах гэлээ” гэж архирах бус алс хэтийг нь тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Ашиглалтын шаардлага нэгэнт хангахгүй, хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон ийм барилгын оронд олон улсын жуулчид хүртэл ирж сонирхох хэмжээний Улаанбаатар хотын чимэг болсон барилга хотын төвд сүндэрлэхийн буруу нь юу байх билээ.
Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшил авчирч, салбарын хөгжлийг шат ахиулж буйг төслийн ерөнхий захирал А.Урангоогийн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж уншлаа. Олзуурхууштай хэдэн зүйлийг онцолж дурдъя.
IBC Tower барилгынхаа 25 хувийг олон нийтэд нээлттэй Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан борлуулах гэнэ. Тиймээс хүсвэл та ч гэсэн барилгын тодорхой хувийг эзэмших боломжтой юм байна. Жинхэнэ утгаараа олон нийтийн өмч байх болно гэсэн үг. Төслийн багийнхан бүх төрлийн байгууллагуудын хамтын ажиллагааны болон хөрөнгө оруулалтын саналуудыг авч байгаа аж. UA Prop¬erties компани дээр төслийн борлуулалт хийгдээд эхэлжээ.
Мэдээж аливаа ажлыг өндөр гүйцэтгэлтэй хийхэд баг хамгийн чухал. Тэгвэл тус төслийн хамт олны хамгийн гол давуу тал нь Олон улсад ажиллаж хуримтлуулсан туршлагаа Монголдоо хэрэгжүүлэх чин хүсэлтэй салбар салбартаа тэргүүлэгч болцгоосон залуучуудаас бүрдсэн нь сайшаалтай. IBC төслийн баг олон улсын барилгын стандарт жишгийг нутагшуулж байгаа нь бас нэг онцлог. Барилгын инженерчлэл, төсөл хэрэгжүүлэлт, барилгын төлөвлөлт, борлуулалт, зөвлөх инженерүүдтэй маш сайн баг бүрдсэн байгаа аж.
Манайд том төслийг хэрэгжүүлэхэд заавал нэг том байгууллага, магадгүй улс төртэй холбогдсон хүмүүс томоохон бүтээн байгуулалтыг хийдэг. Тэгвэл энэ төслийн хувьд салбар салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн төслийн баг бүрдсэн нь төслөө амжилттай хэрэгжүүлэх том баталгаа юм.
Төслийн ерөнхий захирал А.Урангоо “Барилгын консептыг гаргахдаа бидний аав ээжийн үед Ард кино театрт хүмүүс уулзаж болздог, анги хамт олноороо уран бүтээл үздэг байсан сайхан соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэсэн бодлоор хийсэн. Барилга нь монгол ардын биелгээ бүжгээс санаа авсан туялзсан хэлбэртэй, барилгын гурван давхарт нь сүүлийн 30 жил Монголд баригдаагүй театр байгуулахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийг маань “ШангриЛа Улаанбаатар” төслийн ерөнхий инженер, Шри Ланка улсын “ШангриЛа” төслийн инженерээр ажилласан “ШангриЛа Интернэйшнл” компанийн Азийн бүсийн ерөнхий инженер н.Номинцэцэгийг урьж ажиллуулж байгаа. Мөн олон улсын томоохон санхүүгийн гэрээ хэлэлцээрийг хийсэн мэргэжлийн баг ч багтан ажиллаж байна” хэмээжээ.
Харин төслийн удиррдагч А.Урангоогийн хувьд сүүлийн 10 жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж, соёлын хэв шинжээ хадгалсан орчин үеийн бүтээн байгуулалтыг хийх гэж зорин олон жил судалсан судалгаа, эрэлт нийлүүлэлт дээр үндэслэн энэ төсөлд хөрөнгө оруулан удирдан ажиллаж байгаа нэгэн. Төслөөс сайшаах өөр нэгэн зүйл бол санхүүжилт.
Барилгын салбарын уламжлалт санхүүжилтийн хэлбэрүүдээс гадна IBC Tow¬er төслийн багт Монголын салбар бүрийн шилдгүүд хүч нэгтгэн ажиллаж байгаагийн тод жишээнээс дурдвал санхүүжилт, хөрөнгө оруулалтын ажлын баг нь GMG Advisory Firm, Real Estate Investment Trust REAT буюу Үл хөдлөх хөрөнгийн тусгайлсан хөрөнгө оруулалтын санг Монголдоо анхлан байгуулах ажил. Тус сангаар дамжуулан төвийн бүсэд орших өндөр зэрэглэлийн оффист өөрийн боломжит хөрөнгөдөө тааруулж хэн бүхэн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж буйг өмнө хэсэгт цухас дурдсан. Хүсвэл нэг м.кв. талбай ч эзэмшиж түрээсийн орлоготой болох боломж хүн бүрд нээгдэж байгаа гэсэн үг.
Энэ мэтчилэн IBC Tower төслөөс өгүүлэх сайн жишээнүүд олон байна. Ямартаа ч Ард кино театрыг устгах бус ухаан зарж, цогц байдлаар урлан бүтээж байгаа нь сайн хэрэг. Иймээс энэ сэдвийг улс төржүүлэлгүй орхичиход буруудаад байх юм огт алга.
С.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 16 )
хотын дарга өндөр барилга бариулахгүй гэсэн биздээ тэгээд энэ хүүхэн яасан итгэлтэйгээр олон юм донгосоод байнаа бас мөнгөө хуваая гэсэн юм үү
Мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөд бэлэн бирд шуламуудын бусдыг боддоггүй зангаас болж УБ гэж хараал барсан тэвчээр шалгасан хот боллод бна. Энэ урангоо бол тэдний нэг. Мөнгө хэт хөөх дэмий дээ. Их идсэний дараа өнж гэдэг юм. Гэнэт их цадах гэдсэнд цөвтэй ч гэж үг бий. Бусдын хараалыг барж мөнгө олох чинь хоол болж шингэдэггүй юм шүү. Хотын захад барьсан бол олны дэмжлэг авч ерөөгдөх байлаа
ард түмний тархийг угаах ажилдаа оржээ, хөөрхий
Шинэ юм харахаараа даралт нь ихэсч, хуучин жорлон ч байсан харахаараа баясдаг наад гаж хандлагаа өөрчил. Хуучин Ард кинотэатр шиг барилгууд хөдөө сум болгонд зөндөө байгаа ,ядаж ач гуч үр хүүхэд чинь сайхан орчинд амьдраг.
Яг байсан хэлбэрээр н шинээр барьж болдогүй юмуу хуучин янзаар н...
hamuuu buus tembuuutei emgen tembuuu g budan horoh heregtei yaaaraltai shunaliin tulam temeeni al bgn pzduuuu
Oir orchintoigoo neg l sain zohicoldohgui ba. UB gj neg zambaraagui , uuriin gsen ungu turhgui- nuulgehees uur argagui bdld orohvii.
шинэ барилга барих нь зөв
Женко шиг гоё гоё зураг харуулаад иддэг цаг өнгөрсөн шүү. Муухай хуучин ч гэсэн Ард кинотеатраа хүүхэд залуустаа зөвхөн засвао хийгээд кинотеатр чигээр нь өвлүүлмээр бна.
байршил таарахгү бна. бидэнд УБ хотыг үлдээж хайрла. хөдөөгөө хөгжүүл
Мэдээж том мөнгө босгох ажил шүү дээ
Энэ балай авгай, сэтгүүлч санаатай тэнэгүүд мөнгөнөөс болж галзуурах нь нэг. Бас нөгөө олон амтай Сумъяабазар хотын төвд олон давхар барилга бариулахгүй гээд байсан нь бас мөнгөөр шийдсэн бололтой. Балай авгай наад олон давхар барилгаа баян хошууны хогийн цэгийн ойролцоо барь. Битгий хоосон үгээр шуналаа гүйцэтгэх гээд бай. Чам шиг шуналын бирдүүд яаж шоуддагийг мэднэ.
хажуугийн хуучин байшин барилгаа буулгаад шинэ байшингаа барьчихвал олон айл гэр сайхан орон сууцтай болж баярлах байхдаа буян болно доо тэрнээс биш өнгө мөнгө харж барилга барих гэдэг нь угаасаа харагдаж байна сайны ёр биш байх даа
Show, Show,Shows
Хажуу талын он удаан жилийн орон сууцанд доргилт, ан цав үүсэх вий дээ, ер нь энэ том том өндөр барилгуудаар яах юм бэ? энэ газар дэлхий чинь хэцүүдлээ шдээ зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг л бодох юм, тэртэй тэргүй хоосон өндөр байшингууд зөндөө байна тэрэндээ суугаад ажлаа хийцгээнэ биз дээ