Элчин сайд М.П.Сингх "Дашваанжил" компаниар зочиллоо

2022 оны 07 сарын 29


Монголын хийн түлшний анхдагч Дашваанжил компанийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ үеэр БНЭУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх тус компаниар зочилсон юм. Тэрбээр энэ удаагийн уулзалтаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Ингэхдээ цаашид хэрхэн хамтран ажиллах талаар төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэдгийг тэрбээр онцолж байв. Манай улсад БНЭУ-ын санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа билээ. Энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тос боловсруулах хүчин чадалтай. Мөн нийтийн хэрэгцээний 75-80 хувийг хангах аж. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох үед зөвхөн газ гэлтгүй шатахуун, түлшийг түгээх боломжтойгоос гадна гаднаас оруулж ирэх тээврийн зардлыг 20-25 хувиар хэмнэх боломжтой хэмээн БНЭУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх уулзалтын үеэр онцолж байлаа.

Элчин сайд М.П.Сингх “Дотооддоо газрын тосны үйлдвэртэй болсноор Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолыг хангаж байгаа юм. Ялангуяа шатахуун, түлш, газ бол эдийн засгийн бүхий л салбарт нөлөөлөхөөс гадна эдийн засгийн хөгжлийн суурь болдог. Дашваанжил компани аймаг бүрд өөрийн гэсэн салбартай. Үүнтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох үед энэхүү компанитай хамтарч ажиллаж, Монгол Улсын өнцөг бүрд хүргэх боломжтой. Удахгүй БНЭУ-д болох олон улсын хийн түлшний уулзалтад энэхүү компанийн төлөөлөл оролцох байх. Тэр үеэр БНЭУ-ын хий болон эрчим хүчний томоохон байгууллагуудад очиж, ажилтай нь танилцаасай хэмээн урьж байна” гэсэн юм. Мөн тэрбээр түүхий тос дамжуулах хоолойн төсөл нийт хоёр тэрбум ам.долларын өртөгтэй томоохон төсөл гэдгийг дурдлаа.

Монголд цар тахлыг үл харгалзан тасралтгүй үргэлжилсэн томоохон төслүүдийн нэг нь газрын тосны үйлдвэр билээ. Уг үйлдвэрийн эхний үе шат нь 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Харин II болон III үе шатын тендерийн үйл ажиллагаа нь эхэлсэн байна. IV үе шат болох лицензийн гэрээг энэ оны сүүлээр байгуулахыг уулзалтын үеэр Элчин сайд М.П.Сингх дурдсан юм.

Монгол Улсад шатахуун, түлшний үнэ гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр үнээр нэмэгдсэн нь Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэр нэн шаардлагатай хийгээд дотоодын эрчим хүчний бие даасан байдлыг олж авах шаардлагатай гэдгийг хоёр тал уулзалтын үеэр голчлон ярилцсан юм. Энэхүү төслийн анхны бүтээгдэхүүнийг 2025 онд Монголын зах зээлд гаргахаар ажиллаж байгаа ажээ.

Дашваанжил компанийн Ерөнхий захирал Н.Баатаржав “Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орох үеэр үйлдвэрээс гарч буй хийн түлшийг хэрхэн, хурдан хугацаанд хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг асуудал тулгарна. Энэхүү асуудалд дотоодын компаниуд хамтран ажиллах юм. Хийн хангамжийн сүлжээг илүү нягт болгохоор ажиллаж байна. Газрын тосны үйлдвэрээр өөрсдийн хэрэгцээг хангах нь үндэсний аюулгүй байдалд хамгаас чухал. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дагалдаж гардаг бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулахад манай компани болон бусад нефтийн компани оролцоно. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, дайвар бүтээгдэхүүнийг бэлэн бүтээгдэхүүн болгоход энэхүү уулзалт чухал ач холбогдолтой” гэв.

Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний холбоо (WLPGA)-нд 2019 онд элссэн Дашваанжил компани нь 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн ба өдгөө 60 салбар, 16 алба нэгж бүхий 600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дашваанжил компани нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулж, агаар орчны бохирдлыг бууруулах, ойт хээрийн цөлжилтийн аюулыг сааруулахад гол үүрэг гүйцэтгэн байгаль орчноо хамгаалан ажилладаг ажээ. Тус компани нь 1997-2000 онд Монгол Улсад анх удаа шингэрүүлсэн шатдаг хийг төмөр замын вагон цистернээр хүлээн авч хадгалах, баллонд цэнэглэх, автоцистернд ачих станцыг ашглалтад оруулж, эх орондоо хийн аж ахуйн салбар үүсэж хөгжих суурийг тавьсан байна.

Н.АНУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 07 сарын 29

GEHDEE HAMTRAN AJILLANASHUU\n\nGEED UNENDEEREE L GOL N BH SHUU\n\n\n

0  |  0
Atz(66.181.161.58) 2022 оны 07 сарын 29

Lalriin davartsan gazar daa pizdaa

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 07 сарын 29

Дашваанжил ч жинхэнэ янхны газар даа

0  |  0
rrr(122.201.22.101) 2022 оны 07 сарын 29

орон сууцанд газ дэлбэрвэл бут үсэрнэ шүү!!!

0  |  0
Top