Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Украин Улсын элчин сайд Юрий Костенко өчигдөр бараалхаж, тус улсын төрийн дээд шагнал Ярослав хааны Нэгдүгээр зэргийн одонг гардуулав. “Дэлхийн улс түмний хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол, Украины харилцааг идэвхжүүлэхэд Таны оруулсан хувь нэмрийг Украины төр, ард түмэн өндрөөр үнэлж, энэхүү шагналыг өнөөдөр Танд Ерөнхийлөгчийнхөө нэрийн өмнөөс гардуулж байна” гэж Элчин сайд онцоллоо. XI зуунд Киевийн Орос гүрнийг захирч, түүхэнд Ярослав Мудрый нэрээр алдаршсан хааны шагналыг Украин Улсын төрөөс 1995 онд бий болгосон бөгөөд энэхүү Нэгдүгээр зэргийн одонг зөвхөн Төрийн тэргүүнд олгодог ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )