С.Лавров: АНУ гэм буруугүй гэдгээ БАТЛАХ ХҮСЭЛТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг Вашингтон гэм буруугүй гэдгээ харуулах хүсэлтэй байгаатай холбон тайлбарлажээ.

Сергей Лавров Мьянмарын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвинтэй хэлэлцээ хийснийхээ дараах хэвлэлийн бага хурал дээр “АНУ зөвшөөрөгдөх, гэм буруугүй байдлаа нотлох хүсэлтэй байгаа. Энэ нөхцөл байдалд Америкийн тал яаж нөлөөлснийг шүүхгүй” гэж мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ тэрбээр “Энэ нь Украины нөхцөл байдалтай холбоотой бидний ярьж буйтай ижил шугамыг илэрхийлж байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Энэ нь АНУ-ын бүх хүнд шийтгэл хүлээхгүй гэдгээ нотлох, буруугүй гэдгээ харуулах хүсэл гэж Сергей Лавров үзэж байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахтай холбоотойгоор Хятадын арми бэлэн байдалд байгаа юм. БНХАУ хариу болгон цэргийн цуврал арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас “Америкийн тал Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах оролдлого хийж, “Нэг Хятад” зарчмыг байнга гуйвуулж, Америк болон Тайванийн албаны харилцааг эрчимжүүлж, "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ бол галаар тоглож буй маш аюултай үйлдэл бөгөөд эцэстээ өөрийгөө л хохироох алхам юм.

Тайванийн асуудлаарх Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний байр суурь ямагт тууштай байсаар ирсэн. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1.4 тэрбум гаруй ард түмний няцашгүй хүсэл бөгөөд эх орноо бүрэн нэгтгэх хүслийг биелүүлэх нь Хятадын бүх ард түмний нийтлэг хүсэл бөгөөд ариун үүрэг юм.

Ямар ч улс орон, ямар ч хүчин, хэн ч бай Хятадын Засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орноо бүрэн нэгтгэх бат бөх шийдвэр, тууштай хүсэл эрмэлзэл, чадварыг буруугаар үнэлэх ёсгүй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилж байгаатай холбогдуулан Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах бөгөөд үүнээс үүдэлтэй бүх үр дагаврыг Америкийн тал болон “Тайванийг тусгаар тогтнуулах” салан тусгаарлагч хүчин хариуцах болно” гэж мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
parnaz(188.95.34.48) 2022 оны 08 сарын 06

Balai huuchinsag kommunist bolshevik setgelgeetei teneg uvgun

0  |  1
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 06

Amerka delhiid dandaa dainiig uduuj hatagaj yavdag gedeg ni oilgomjtoi bolloo.Bvr batlagdav.Yamarch ullsiin dotood temtseliig ni ashgalaj hundulnguus nuutsaar orj hatagaj tusalamj nertei dolloroo hahuuldaj tuhain ulsiig huvaagduulj tsaashdaa uursuduun sanaagaa heregchvvldeg hort ajilgaa ni bvr il bolov.Mongolchuud mini bolgoomjtoil baihgvi bol.Amerk dotood asuudald orood ireh ni envvhend.Aperkiin ulsuudiig Arapiin ulsuudiig yag ingej tsulmuj tusalsan nertei mash aimshagtai olon jiliin dainii golomt bolgon vldeedeg baliar turshalgatai uls.Mongoliin ardchilagchidiig yag ingesen uym bna.

0  |  1
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 04

яах аргагүй хятад үндэстэн мөн дөө харин дандаа баячууд сэхээтэнүүд нь явчихсан юм биш үү үнэхээр өндөр хөгжилтэй юм билээ

0  |  0
Top