АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Азийн орнуудаар айлчлал хийж байгаа билээ.
Түүнийг Тайваньд айлчлахыг Хятадын эрх баригчид эсэргүүцэн удаа дараа анхааруулга өгсөн юм. Долоодугаар сарын31-нд Тайванийн нэрийг дурдагүйгээр Азийн дөрвөн орноор айлчлалаа эхэлсэн Нэнси Пелоси өчигдөр орой /2022.08.02/ Тайванийн нийслэл Тайпэй хотод газардлаа.
Түүнийг Тайваньд очно гэсэн мэдээ АНУ, Хятадын харилцааг хурцатгасан билээ. БНХАУ-ын зүгээс Нэнси Пелосиг Тайваньд айлчилвал ноцтой үр дагавар амсахыг Вашингтонд анхааруулсан юм.
Хятад улс томоохон цэргийн сургуулилт хийнэ
Тэгвэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Тайваньд газардахаа нууцалж байгаад тус аралд газардаж, БНХАУ-ын Засгийн газар үүнийг эсэргүүцэн Тайванийн хоолойд томоохон цэргийн сургуулилалт хийхээ мэдэгдлээ.
Олон улсын хэвлэлүүд Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Украины нөхцөл байдлын хажуугаар АНУ, Хятадын харилцааг хурцатгалаа. Маргаантай аралд айлчилсан түүний айлчлалыг Бээжин эсэргүүцэж байна. Хятадын сошиалд түүний онгоцыг нь сүйтгэхийг хүртэл уриалжээ” гэх зэргээр мэдээлж байна.
Тэгвэл Тайванийн иргэд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикерийн айлчлалын талаар хэвлэлүүдэд “Энэ айлчлалаар АНУ, Тайванийн харилцаа сайжирна гэж бодож байна” гэж ярих хэсэг байгаа бол зарим иргэд “Энэ айлчлал ямар нэгэн ашиг авчрахгүй гэж бодож байна” хэмээн ярьсан байлаа.
Гэхдээ Нэнси Пелосиг угтахаар олон зуун хүн Тайпэй хотын гудамжинд цугларч, хотын хамгийн өндөр цамхаг түүнд зориулан гэрлээр мэндчилгээ дэвшүүлсэн.
Шинжээчид “Хятад улс энэ айлчлалыг ноцтой үр дагавартай гэж заналхийлж байсан ч одоохондоо цэргийн сургуулилт хийхээр шийджээ” гэж дүгнэж байна.
Нэнси Пелоси: Тайванийн ардчиллыг АНУ тууштай дэмжиж байна
Тэгвэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси “Америкийн төлөөлөгчдийн айлчлал Тайванийн эрч хүчтэй ардчиллыг АНУ тууштай дэмжиж байгаагийн илрэл юм. Бид түншээ хэрхэн дэмжих, нэгдсэн ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаар Тайванийн удирдлагуудтай хэлэлцэнэ” гэж Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
АНУ 1979 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон ч Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин тус арал дээр тогтсон ардчилсан засаглалыг батлан хамгаалахад тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, зэвсэг, техник нийлүүлдэг билээ.
Нэнси Пелоси өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины нийслэл Киев хотод айлчлах үеэрээ Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан ч ковидоор өвчилж, хойшлуулжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Заа энэ доор комент бичсэн хунгуай солиорч байгаам байх даа. Казахииг Оростои алалцуулах юм гэнуу тэнэгээ. Юмаа бодож цолиороорой новшоо
Нэгэн цагт АмЕрикчуудад ардчилал ялж 51 ТУСГААР УЛС болж ДЭЛХИЙ АМАР амгалан тусгаар ТОГТНОХ болно.
Umhii yanguud haa ochison gazartaa donshuuchilj delhiid dainii mur svider vldeej butsartai tsevsegeerel tusalsan neretei uls gvrenvvdiig hoornd ni alatsuulj ashag honchoo oldog butsaruud.Ukeraniig orostoi olon jil hatgaj alatsuulsan odoo Hyatad taivaniig olon jil muudaltsuulj alaltsuulah gej baina.Udahgvi Kazagiiig Orostoi alatsuulah gej baigaa hog shaarnuud.Doloriig ni etsemshahgvil bol dainii har tolbond unagdag butsartai uls.Novoshiin avgai Mongold l bitegii ireesei.