Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ганц бие залуусын танилцах уулзалтыг зохион байгуулж байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг танилцуулж байна.
Тэрбээр Ардчилсан намын гишүүн юм. Говь-Алтайчууд улаан сонголтод үнэнч гэж хэлж болно. Өнгөрсөн жилүүдэд тус аймагт МАН эрх барьж байсан бол 2012 оны сонгуулиар Ардчилсан нам орон нутагт ялалт байгуулж, О.Амгаланбаатар Засаг дарга болсон билээ. Үүнээс хойш 2020 оны орон нутгийн сонгуулиар мөн л Ардчилсан нам ялалт байгуулж, О.Амгаланбаатар Засаг даргаар дахин томилогдсон юм.
О.Амгаланбаатар улс төрийн амьдрал сонгосноос хойш "уламжлал" ёсоор сайн ч, саар ч зүйлд нэр холбогдож яваа. Түүний зохион байгуулж буй танилцах үдэшлэг олныг шуугиулж буй анхны тохиолдол биш юм.
Тэрбээр 2016 оны сонгуулийн өмнөхөн орон нутгийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн хуванцар савтай цэвэр усан дээр өөрийнхөө зураг, албан тушаалыг хэвлүүлж, шуугиан тарьсан нэгэн.
Орон нутгийн хөрөнгөөр өөрийнхөө сурталчилгааг хийхийг завдсан уг үйлдлийг Авлигатай тэмцэх газар авлига хянан үзээд, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэж, сануулга өгсөн байдаг.
Үүний дараа бас нэгэн хэл аманд орж, өөрийн биеэр Авлигатай тэмцэх газарт хандсан нь саяхан.
Орон нутгийн иргэдийн хурал хуралдах үеэр аймгийн төсвийг зориулалтын бусаар зарцуулж, хамаарал бүхий этгээдүүдэд газар олгосон, Land Cruiser авто машиныг сая төгрөгөөр өгсөн гэх асуудлыг хэлэлцэж буй бичлэг сошиал орчинд тарсан. Нэг сая төгрөгөөр Land Cruiser авто машиныг акталсан нь өндөр авсан тул О.Амгаланбаатар өөрийгөө энэ асуудалд буруугүйг нотлохын тулд Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр хандаж байв.
О.Амгаланбаатар аймгийн Засаг даргаас “буусан” хугацаандаа Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан удаатай.
Ийнхүү Засаг дарга болох тоолондоо дуулиан шуугианд холбогдож явдаг О.Амгаланбаатарыг энэ өвөл хатуу сорилт хүлээж байгаа. Түүний бодлоор сум, орон нутагт нь ганц бие залуучуудын асуудал тулгамдсан сэдэв болоод байгаа бол аймгийн төв тэр чигтээ хөлдөх аюултай нүүр тулсныг мартах ёсгүй.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухнууд ачааллаа дийлэхгүй байгаа тул төвийн дулаанд холбогдсон ихэнх айлууд өвлийн турш “гал алдаж” суудаг нь нууц биш. Иймээс танилцах үдэшлэгээ зохион байгуулчихаад эртхэн өвлийн бэлтгэлдээ ороорой доо, О.Амгаланбаатар минь.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ хүнийг сайн хараарай ”Дауны” буюу хромосомын өвчтэй хүн байна. Нүдний байрлал,харц жирийн бишээ Ядаж байхад сармагчин царайтай ”дарга” байна ш дээ
Hosooroo tevreldeed hevtehed ymar ch huitniig davna doo kkk
Зүгээр л Танилцая сонин аймгийнхаа хэмжээнд гаргачихаач дээ. Хувиараа ч байсан яахав дээ.
Энэ өөрөө цус ойртсон царайтай гар байшд\nАвгай нь байсан анхмаа ЭМЯ-д дэд сайд хийгээд бсан, тэгээл ийм юм бодож олж лдээ, төсвөөс баахан мөнгө залуучуудыг шинжилгээнд оруулна гэж авах гэж бгаан\n
Эрүүл үү энэ хүн
sanaachilj bgaa ni dandaa dvndvvk yum bh yum da hoorhii
энэ угаасаа толгой муутай бөх хүн шүү дээ.аймгаа хөгжүүлэх торгон ухаан яавч гарахгүй дараагийн сонгууль хүртэл яаж самрахыг нь харах үлдэж байна даа.АН боловсон хүчин муутай шүү тулга тойрсон бодолтой хүмүүс
Энэ нөхөр өөрөө гоонь эр юм байх даа