ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал НАС УРТАСНА

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

2022.08.05 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал:  нас уртадна
  • Наран ургах, шингэх: 05.34-20.23
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Мод

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top