ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

2022.08.11 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна
  • Наран ургах, шингэх: 05.42-20.13
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top