АН-ынхан Сонгуулийн хуулийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй гэсэн үндэслэлээр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцохгүй хоёр долоо хоногийн нүүр үзэж байна. Харин өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооныхон АН-ыхныг “жийж” хуралдав. Тус байнгын хорооны хуралдаанд АН-ын гишүүд оролцоогүй төдийгүй, албан ёсоор завсарлага ч аваагүй байна. Гэвч МАН-ын гишүүд бүгд цугларснаар ирц 52.3 хувьд хүрч хуралджээ. Ийнхүү тохиролцъё хэмээгээд ч арганд нь орохгүй байгаа АН-ынхныг үл тоомсорлон хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооныхон УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )