Ч.Өнөрбаяр: Н.Энхбаярыг улс төрийн тэтгэвэрт гаргах цаг нь болсон

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Ардчилсан намын "4:11 - Мэдээллийн цаг" өнөөдөр /2022.08.11/ боллоо.

Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар оролцов. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарын айлчлал, НҮБ-ын ЕНБД-ын алчлалтай холбогдуулан АН-байр суурийг танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сэлэнгэ 2022 хээрийн сургуулилтын талаар мэдээлэл алга. 1300 гаруй цэрэг 300 гаруй цэвсэг техник Ховд аймагт бэлтгэл хийж байна. энэ хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ван И сайдын айлчлалаас нэлээд зүйл хүлээж байлаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн УЦС, своп хэлэлцээр, эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал хэвээр үлдэж байна. НҮБ-ын ЕНБД маш их ажилтай байсан ч манайд албан ёсны айлчлал хийж байгаа нь манай дипломат албаны олон жилийн нөр их хөдөлмөр юм. Өмнө нь дөрвөн удаа НҮБ-ын ЕНБД айлчилж байсан. Бид эрчим хүчний хараат байдлаас салах хэрэгтэй. Эгийн голын УЦС-ын асуудлыг НҮБ анхааралдаа авахаар болсонд талархаж байна.

Хамгийн чухал нь том төслөө яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Энэ зун наадам сайхан болж өнгөрлөө. Эзэн Чингис хааны хөшөөг айл бүр, албан байгууллага бүрт залах тухай Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байна.

Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр:

-Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа юм шиг байна. Энэ талаар дорвитой мэдээлэл явахгүй байна. Сая наадмын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэж давхиад төсөлгүй яваад байна. Монгол хүн чинь төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй. Эрх баригч нар үнийн өсөлт, болохгүй бүтэхгүй зүйл дээр төвлөрсөн нийгмийн анхаарлыг өөр тийш татах гэсэн ойрын зайны улстөр гэж хараад байна. Н.Энхбаяр гуайн улстөр хийнэ гэж юу байх вэ. Энэ хүнийг улстөрийн тэтгэвэрт гаргах цаг нь болсон. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрлчлөлт хийх гэж байгаа бол эрдэмтэн судлаачид, улстөрийн намуудыг оролцуулж хийдэг болохоос Засгийн газар дангаараа энэ төслийг оролдоггүй юм. Төсөл гараагүй байхад Ардчилсан нам байр сууриа илэрхийлэгүй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.85) 2022 оны 08 сарын 12

Хуцалгүй дуугүй баыж Энхбаяр гэдэг хүний авьяас,чадварыг монголын төр ашиглах хэрэгтэй.Ээвээгийн бууны нохой Өнөрбаяр чи зайлдаа

1  |  0
Дангаасүрэн(202.9.46.53) 2022 оны 08 сарын 11

Энхбаярыг дэмжээд байхаар олигтой хүн биш гэдгийг олон нийт ерөнхийдөө гадарлаж байгаа.Гэхдээ Өнөрбаяраа цаана чинь хөрш 2 улс маань 70 настнуудыг, эрх чөлөөт Амеркууд 80 настнуудаар улс удирдуулаад байгааг юу гэх вэ?Тэгэхээр одоо Энхбаярыг тэтгэвэртээ гар гэх нь хаашаач юм бэ дээ.

0  |  0
ЭБ(183.177.99.228) 2022 оны 08 сарын 12

АН-д Бат-Үүл, Баабар,Алтанхуяг, Сосорбарам гээд тэтгэвэртээ гарах хүмүүс олон бий шүү. Өнөрбаяр бол жижигхэн хүүхэд шүү дээ.\n\n\n\n

1  |  0
Chi zail(192.82.90.29) 2022 оны 08 сарын 11

Chi enhbayriig barihad buu bariad guij bsn hun odooo bas l ajikiiin hiikgehgui chsmaas iluu medleg bolosroltoi hiisen buteesen n chamaas iluu chi yu hiisiin ulsad hun buudah gej buu barij guij eer medeh ym alga hunii sainaas suraltc za ari denduu hu muulah yma

2  |  0
ЗОЧИН (192.82.77.163) 2022 оны 08 сарын 11

Н.ЭНХБАЯР НЬ УЛС ТӨРД ОЛОН ЖИЛ ЧАНАГДСАН ТУГ Ч БАРЬСАН ТУГАЛ Ч ХАРИУЛСАН ХАТААГДСАН БОЛД МЭТ БОЛСОН ХҮН ГЭЖ БОДДОГ. ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ АРД ТҮМЭНД ЗОРИУЛЖ ХИЙХИЙГ Л ХҮСЭХ БАЙНА ДАА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

2  |  0
Зочин(202.179.26.88) 2022 оны 08 сарын 11

Хэрэг дээрээ Н.Энхбаярын тархи Өнөрбаяр гэх бөгс долоогчийн толгойноос хэд дахин илүү ажиллана даа..

3  |  0
Top