Цагтаа улс төрийн гуравдагч хүчин гэгддэг байсан МАХН татан буугдаж, тэрхүү намыг тэргүүлж байсан Н.Энхбаяр нар эрх баригчдын хаяаг түшээд удаж байна. Хэсэгтээ чимээгүй, улс төрөөс хол байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсгийг ахлахаар болсон.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар томилж, захирамж гаргасан юм. Уг Ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах үүргийг хүлээжээ.
Тэгвэл улс төрийн хоёр дахь хүчин болох АН-д улс төр хийх сэдэв нь Н.Энхбаяр болсон бололтой. Улстөржих олигтой сэдэвгүй болсон тэд өнөөдрийн /2022.08.11/ хэвлэлийн бага хурлаараа Н.Энхбаярыг голчлон ярьж байгаа харагдав.
Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр мэдээлийнхээ үеэр "Ерөнхий сайд Ажлын хэсэг байгуулаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа юм шиг байна. Энэ талаар дорвитой мэдээлэл явахгүй байна. Сая наадмын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэж давхиад төсөлгүй яваад байна. Монгол хүн чинь төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй. Эрх баригч нар үнийн өсөлт, болохгүй бүтэхгүй зүйл дээр төвлөрсөн нийгмийн анхаарлыг өөр тийш татах гэсэн ойрын зайны улстөр гэж хараад байна. Н.Энхбаяр гуайн улстөр хийнэ гэж юу байх вэ. Энэ хүнийг улстөрийн тэтгэвэрт гаргах цаг нь болсон. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрлчлөлт хийх гэж байгаа бол эрдэмтэн судлаачид, улстөрийн намуудыг оролцуулж хийдэг болохоос Засгийн газар дангаараа энэ төслийг оролдоггүй юм. Төсөл гараагүй байхад Ардчилсан нам байр сууриа илэрхийлээгүй" гэх тайлбарыг хийсэн юм.
Сэтгэгдэл ( 9 )
nambar enhe chi nadah hajud baiga onoro chi bas ganbat tuslah shuu ged medehgui shdee.
nadha onorbaya chin ardchilsa nam ded darga ganbat bol matas shuu
chi nogoo ganbat dielhgui shuu. ganbat ged neg buudun gishun nambardagab amiar hisne gesin.
Энэ залуу нилээн боловсрол доогуур хүн үү, Лав л юу ч уншдаггүй залуу ,
ЭЛБЭГДОРЖИЙНХОО БААС ШЭЭСИЙГ ХЭРХЭН ЭВТЭЙХЭН АРИЛГАЖ ЯЛ ЗЭМ АРАЙ БАГА БОЛГОХ ВЭ ГЭЖ ШАЛМИЙСАН НЬ ЭНЭ БУЗАРТ ХЭРЭГТЭЙ БАЙМААР, МАНАЙХ Л БОЛОХООС ЭЛБЭГДОРЖ ЭНЭ МЭТИЙН СУГАНЫ ҮСТЭЙГЭЭ ХАМТ АЛЬ ХЭДИЙНЭЭ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ШҮҮ
ХОЛ ОЧИЖ ХУЦАА. ӨНӨРБАЯР ГУАЙ. \n
Хуцалгүй зайлаа чавганцаа
Хуцалгүй зайлаа чавганцаа
don uvchun uhen uhtel yariad bj bna ene uvgun ajil hj yavaa ulsad gai bolson buduuleg uvgun enhbayr yadaj ard tumennee hundelj duugui dald ordoo Mgl ene uvgun dutaagui hangaltai Mgl ardtumen nii munguur togloj zugaalsan yasan ih sunal erh medeld donton be ***