Д.Ганбат: Засгийн газар том төслүүдийг яаралтай хөдөлгөж ажиллах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

АН-аас өнөөдөр /2022.08.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат "Их зардалтай хүлээн авалт хийж, цүнх баригч, мөнгөөр угждаг троллуудаа дайлах нь хэрээс хэтэрлээ. Засгийн газар том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ажиллах ёстой. Монгол Улс зургаадугаар сараас эхлэн дэлхийн анхаарлын төвд байлаа. Томоохон айлчлалууд ар араасаа болж, хамгийн сүүлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш айлчлал хийлээ. А.Гуттерешийн хэлсэнчлэн "Миний бие дэлхий дахинд хаа сайгүй түгшүүрийн дохио өгсөн ийм нөхцөл байдалд Монгол Улсад айлчиллаа. Монгол Улс маань энх тайвны бэлгэ тэмдэг улс орон" гэдгийг онцолсон.

Ардчилсан намаас удаа дараа байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхдээ "Монгол бол НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай улс. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа санхүү эдийн засгийн хоригт орж болохгүй" гэдгийг байнга дурдаж байсны үр дүн гарч байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлал болсон. Засгийн газрын түвшинд мэдээлэл бага байна. "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилалтын талаар Засгийн газраас мэдээлэл өгөхгүй байна. Ховд аймагт хэр хугацаанд хэчнээн цэрэг сургуулилалт хийж байгаа талаар алга. Ойролцоогоор 1300 орчим цэрэг 300 гаруй зэвсэг техниктэй сургуулилалт хийж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг цухас дурдаад өнгөрсөн.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хөдөлгөх, нүүрсээ гаргах Гашуунсухайтын замын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Монголд анх удаа айлчилсан. Манай дипломат албаны олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Өмнө нь НҮБ-ын дөрвөн ч Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байсан. Бид эрчим хүчний хараат байдлаас салахын тулд Эгийн голын УЦС-ыг тодорхой хэмжээнд НҮБ-аас дэмжихээр болсонд талархаж байна.

Монгол Улс 10 гаруй жил эдийн засгийн хөгжлийн ахиц, дэвшилгүй байлаа. Тиймээс Ардчилсан намын зүгээс том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашигт нийцүүлж ажиллах шаардлагатай байна. Энэ жилийн наадам сайхан болж, Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагаар Чингис хааны эш хөргийг айл болгон залах зарлигийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ баяр наадам ард түмнийх болохоос биш хэдэн дарга нар, цүнх баригчдын баяр биш. Орон нутагт маш их зардал чирэгдэлтэй хүлээн авалт хийж байгааг иргэд дургүйцэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.65.119) 2022 оны 08 сарын 17

Ганбатаа чи үг хэлэхээ болиочдээ ичиж үхмээр УИХ-н гишүүн хүн ийм тэнэг юм ярьж шившгээ хутгахаа болийшдаа бурхан үзэг орой дээрээс чинь Чиний болон хогийн тантанд орсон АН-н дэмжлэг гэж нохойн жогорхой хол явж хуцаад хонхорт очиж чацгаа цувуул бас дэргэд нөгөө өмхий үнэр баяр зогсчихож Олон хүний ой гутаж байгааг ойлгоосой та нарыг гэх гөлөг ч байхгүй

0  |  0
зочин(124.158.65.119) 2022 оны 08 сарын 17

Ганбатаа чи үг хэлэхээ болиочдээ ичиж үхмээр УИХ-н гишүүн хүн ийм тэнэг юм ярьж шившгээ хутгахаа болийшдаа бурхан үзэг орой дээрээс чинь Чиний болон хогийн тантанд орсон АН-н дэмжлэг гэж нохойн жогорхой хол явж хуцаад хонхорт очиж чацгаа цувуул бас дэргэд нөгөө өмхий үнэр баяр зогсчихож Олон хүний ой гутаж байгааг ойлгоосой та нарыг гэх гөлөг ч байхгүй

0  |  0
zochin(103.26.193.3) 2022 оны 08 сарын 11

chini har amdrla hulagi mongo derem uhnaa udalna shuu.chi aladag gejuu.

0  |  0
zochin(103.26.193.3) 2022 оны 08 сарын 11

chi uhsne chi duusa chi huure shtalga chi hong kong amfia alt bualj uurhai idel alulna.chi huni alt uurhai bulaj abagui bol hure chirguelhgui.

0  |  0
zochin(103.26.193.3) 2022 оны 08 сарын 11

hong kong mafia bol hatuu shuu neg duchin zoodj alha shieg amarhan bishee

0  |  0
zochin(103.26.193.3) 2022 оны 08 сарын 11

chi aldag bolson yu yatsin chi yu huure

0  |  0
zochin(122.201.21.118) 2022 оны 08 сарын 11

chi dut , chamaar l zaalgaw gej , durak

0  |  0
Top