Хонь
Үдээс өмнө ажлын ачаалал ихэснэ. Үдээс хойш энэ байдал намжиж хэвийн байдалдаа эргэн орно. Эрч хүчээ хадгалж, бүтээлч байхын тулд анхаарлаа төвлөрүүлж, байгаа цагаа ашиглаарай.
Үхэр
Тэргэл сарны нөлөөгөөр бага зэрэг ядарч, туйлдсан мэдрэмж төрөх болно. Энэ байдал үдээс хойш намжиж эрч хүч тань эргэн ирнэ. Гэсэн ч оройг хөгжилтэй өнгөрүүлэхээс татгалзан, амар тайванг эрэлхийлээрэй.
Ихэр
Ажлаа эхлүүлэхээс өмнө өөртөө цаг зарцуулаарай. Дотоод мэдрэмжээ сонсох нь зүрх сэтгэлийг тань нээх болно. Энэ нь таны ажил болон хувийн амьдралд таатай өөрчлөлт авчирна.
Мэлхий
Өглөөнөөс эхлэн бухимдаж магадгүй. Зөрүүд зан тань хөдөлж болзошгүй тул бусадтай харилцахдаа болгоомжтой байгаарай. Үдээс хойш байдал сайжрах тул аливаа зүйлийг эергээр харахыг хичээгээрэй.
Арслан
Урам зоригтой өдөр. Сүүлийн үед хангалттай анхаарал халамж авч чадаагүй хүмүүсийн харилцаа шинэ төвшинд хүрнэ. Тиймээс онцгой хүмүүстээ сэтгэлээ нээхээс бүү эмээгээрэй.
Охин
Эмх замбараагүй, гэнэтийн явдлаар дүүрэн өдөр болж өнгөрнө. Яарч сандран шийдвэр гаргах нь алдаа гаргах эрсдэлтэй. Үдээс хойш байдал дээрдэж зүрх сэтгэлийг тань эдгээх романтик харилцаа үүсгэх болзоонд уригдана.
Жинлүүр
Мэдрэмтгий байдал тань нэмэгдсэнээр багахан зүйлд ч гомдох хандлагатай байна. Хэн нэгэн таныг хүндлэхгүй байгаа мэт санагдвал үүнд бухимдахгүй байхыг хичээгээрэй. Ердөө буруу ойлголцол байх тул тайвширч ухаанаа ашиглан эерэг байгаарай.
Хилэнц
Таны зүрх сэтгэл дэх шарх, эсвэл ойр тойрныхонд тань тохиолдсон асуудал сэтгэлийг тань хөдөлгөх болно. Бусдыг шүүмжлэхээ азнан өөрийн хүчээ цэнэглээрэй. Үдээс хойш эрч хүч нэмэгдэж, дэггүйтэх хүсэл төрж болзошгүй.
Нум
Бодол санаа болон үйлдлээ нэгтгэхэд хэцүү санагдаж магадгүй. Чухал зүйлээ мартах нь ажилд тань саад учруулж болзошгүй тул бүх зүйлээ дахин нэг нягтлаарай. Ирж буй амралтын өдрүүдийг гэрээ цэгцлэхэд зарцуулах нь тохиромжтой.
Матар
Өөрийн гадаад үзэмжид анхаарал хүсэлдээ хөтлөгдөн хэрэгцээгүй зүйл худалдан авч болзошгүй. Үүнээс үүдэн санхүүгийн хохирол амсаж магадгүй. Ойр дотнынхонтойгоо халуун яриа өрнүүлэхийг хүснэ. Оюун санаа тань шинэ зүйл хүлээн авах хүсэлтэй байгаа учраас сониуч зангаа хэрэгтэй зүйлд ашиглаарай.
Хумх
Дотоод сэтгэлээ сонсохын тулд бусад хүмүүсээс зай авах хүсэл төрнө. Амралт авахаас өмнө өөртөө цаг зарцуулан дуртай зүйлсээ хийгээрэй. Тансаг байдал мэдрэхийг хүсэх тул үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд тохиромжтой.
Загас
Айдас түгшүүр хүссэн зүйлээ хийхэд саад болж болзошгүй. Эргэн тойронд байгаа хүмүүс тань мэдрэмтгий байх тул хэлэх үгээ цэгнээрэй. Үдээс хойш байдал сайжрах тул бясалгал болон энергиэ цэнэглэх зүйлсэд анхаарлаа хандуулаарай.
Сэтгэгдэл ( 0 )