ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан дотнын хүнтэйгээ маргалдаж болзошгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 13

Хонь

Үдээс өмнө таныг нойрмог, эрч хүчгүй байдал нөмрөн авах болно. Гэсэн ч ажиллах хэрэгтэй болсон танд үдээс хойш эрч хүч тань эргэн ирэх болно. Гэнэтийн зүйлс тохиолдож болзошгүй. Өөртөө зориулан худалдан авалт хийхээс бүү цааргалаарай. 

Үхэр

Эрч хүч дүүрэн өдөр. Тааламжгүй хов живэнд өртөх магадлалтай байна. Үдээс хойш итгэл даахуйц дотнын хүмүүстэйгээ уулзахад тохиромжтой. Мөрөөдлийнхөө төлөө уйгагүй, шаргуу хөдөлмөрлөж чадвал хүссэндээ хүрч чадна. 

Ихэр 

Зүрх сэтгэл болон оюун санаа тань зөрчилтэй байна. Түр хугацаанд амсхийхийг хүсэх хүсэл тань нөхцөл байдлыг эргэцүүлэх боломж олгоно. Зөн совин тань зөв зүг рүү хөтлөх учир томоохон өөрчлөлтөд бэлэн байгаарай.

Мэлхий 

Мөрөөдөмтгий өдөр. Онцгой мэдрэмтгий байх тул сэтгэл хөдлөл, эрч хүчээ бусадтай хуваалцаарай. Үдээс хойш бодол сэтгэл тань хуваагдаж магадгүй. Мухардалд орсон мэт санагдаж эхэлбэл түр хугацаанд завсарлага авах нь хамгийн зөв сонголт болно. 

Арслан 

Энэрэнгүй болоод эрч хүчтэй байх өдөр. Бусадтай холбоо тогтоохыг хүссэн ч бусад хүмүүс өөрсдийн жинхэнэ дүр төрхөө нуух болно. Хайр дурлал болон бизнесийн хамтрагчтайгаа мөнгөнөөс үүдэн маргалдаж болзошгүй. 

Охин

Мөрөөдөмтгий байдал тань нэмэгдэнэ. Эргэн тойрондоо байгаа зүйлсээс аз жаргал мэдэрч, талархлаа илэрхийлээрэй. Үдээс хойш хайр дурлалын тал дээр зөрчилдөөн үүсэж болзошгүй. Чухал хүн тань сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлбэл өөрийгөө өмгөөлөх бус алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. 

Жинлүүр

Өөрийгөө хайрлах өдөр. Сайхан хоол идэж, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө хайрлахыг гараг эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч ажлаа орхигдуулж болохгүй. Үдээс хойш бүхнийг эргэцүүлэн, бясалгал хийхэд тохиромжтой. 

Хилэнц

Өөрийгөө илэрхийлэх бүтээлч урам зоригоор дүүрэн өдөр. Шинэ жор гаргах нөхцөл бүрдэх тул сайтар ашиглах хэрэгтэй. Үдээс хойш энерги тань буурах хандлагатай байгаа тул бусдад атаархах, муухай хандахаас сэргийл. Олон нийтийн сүлжээнд хүнтэй муудалцаж болзошгүй тул оройг аль болох цахим хэрэгслээсээ хол байхыг зөвлөж байна. 

Нум 

Гэр тань хамгийн тухтай газар мэт санагдаж эхлэх тул өдрийн хагас хүртэл буйдан дээрээ тухлахаас бүү эмээгээрэй. Үдээс хойш сэтгэл санааны байдал тань муудаж магадгүй. Үүрэг хариуцлагаас зайлсхийсэн, эсвэл романтик харилцаандаа сэтгэл хангалуун бус байвал эрүүл харилцаатай болохын тулд чадах бүхнээ хийгээрэй. 

Матар

Зөн совин тань нэмэгдэх өдөр. Гэсэн ч олон зүйл бодох чадваргүй байх тул өөрт тохиолдож буй хачирхалтай зүйлсийг хэт задлан шинжлэх гэсний хэрэггүй. Үдшийг хүсэл тэмүүлэлтэй өнгөрөөхийг хүснэ. Одод урам зориг бэлэглэх тул төлөвлөсөн зүйлсээ саадгүй хийж чадна. 

Хумх

Тансаг хэрэглээнд автах тул халаасаа багагүй нимгэлэх төлөвтэй байна. Үдээс хойш хэрэгцээгүй худалдан авалтдаа гэмших төлөвтэй байгаа тул сонголтоо зөв хийгээрэй. Хамтрагч тань үрэлгэн байдалд тань сэтгэл дундуур үлдэж болзошгүй ч үдэш болоход бүх асуудал намжих болно. 

Загас

Үдээс өмнө амар амгаланг мэдрэх ч энэ байдал үдээс хойш алга болно. Дотнын хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Таны хэлсэн жижигхэн үг, эсвэл хамтрагчийн тань хэлсэн үг шүүмжлэл мэт санагдах тул эвтэй байдлыг эрхэмлээрэй. Өдрийн төгсгөлд бусадтай ойлголцох чадвар нэмэгдэх тул асуудлаа шийдэхэд тохиромжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top