ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хишиг даллага дуудуулахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

2022.08.16 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 05.48-20.05
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Шороо

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top