БНСУ-ын Чежү муж улирлын чанартай ажиллах хүч авах сонирхолтой байгааг илэрхийлэв

2022 оны 08 сарын 17

Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын аялал жуулчлалын гол бүс нутаг Чежү арлын Иргэдийн хурал, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Түүх, соёлыг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж буй юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Чежү мужийн Өөрийгөө удирдах тусгай зөвлөлийн гишүүн, Чежүгийн хөдөө аж ахуйн олон улсын солилцоо, хөгжлийн форумын дарга Кан Сонг-Кюн тэргүүтэй төлөөлөгчдийнн багийн гишүүдийг өнгөрсөн баасан гаригт /2022.08.12/ Төрийн ордонд хүлээж авч уулзжээ.

Тус улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшгийн нэгт шалгарсан гэдгээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг төдийгүй түүх, соёл уламжлалын арван баялаг өвийг хадгалж, хөдөө аж ахуйн чиглэлээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн олонтой нутаг. Тэр ч утгаараа тус бүс нутагт ажиллах хүчний шаардлага байнга гарч байдаг бөгөөд ялангуяа улирлын чанартай ажиллах хүч авах сонирхол их байдгийг төлөөлөгчид илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top