ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар явбал баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 20

2022.08.20 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.54-19.58
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 8 сарын 20, Санчир гараг. Чөлөөт эх одтой, хөхөгчин могой өдөр. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top