ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 21

Аргын тооллын 8 сарын 21, Адъяа гараг. Билгийн тооллын 25

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР 

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 05.55-19.56
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Мод

 

Гөрөөсөн толгой одтой, улаан морь өдөр. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tselmeg(192.82.72.27) 2022 оны 08 сарын 21

Zindaa.mn ees bi zunduu zuil medsen goy baisan

0  |  0
Top