Баруун, зүүн чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцын талаар санал солилцлоо

2022 оны 08 сарын 18

"Монголын төмөр зам" ТӨХК нь ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга А.С.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022.08.18/ хүлээн авч уулзлав.

Талууд Монгол Улсын шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй баруун, зүүн чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцын талаар харилцан санал солилцлоо.

Мөн дээрх төмөр замын төсөл дээр ажиллах боловсон хүчин бэлтгэн, хамтран ажиллах боломж нөхцлийг судалж, дэмжин ажиллах тал дээр ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн зүгээс дэмжин ажиллахад таатай байна гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(192.82.75.135) 2022 оны 08 сарын 18

оросуудтай Улаанбаатар төмөр зам хамтарсан ,нэмж Монголын төмөр зам хамтрах хэрэг байхгүй дээ. оросын талын шахалтаас болж Улаанбаатар төмөр замыг Мянганы сорилын буцалтгүй тусламжаар шинэчлэх ажил зогссоныг мартаагүй баймаар.Эд нартай сүжирвэл төмөр замаа хамгаалах гээд цэргээ оруулах биз

0  |  0
Top