Цагдан хорих төвд өлсгөлөн зарлаад 11 хонож буй “Гал үндэстэн” холбооны өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийн бие эрс мууджээ. Иймээс түүнийг өчигдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэсэн байна. Мөн түүнтэй хамт өлсгөлөн зарласан тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаярын бие ч нэлээд муу байгаа аж. Тэднийг жагсаал цуглаан зохион байгуулсан, бусдын эд хөрөнгөнд санаатайгаар халдсан хэмээн буруутгаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Харин тэд үүнийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан ч 11 дэх хоног дээрээ бие нь муудаж, эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )