АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл уг томилгоо нь хууль бус хэмээн үзэж, АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн юм.
Тэрбээр "ЖАН-ынхан мөнгөөр зодож эрх мэдэл авахыг оролдож байна. Нэр бүхий зарим гишүүд хуралдаж шийдвэр гаргахдаа УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж нийт бүлгийн гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан байна. Хуралд миний бие УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нар оролцоогүй, Б.Пүрэвдорж гишүүн гадаад улсад албан томилолттой байгаа болно. Ингэснээрээ УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж хуулийн 31 дүгээр заалтын 31.12-т заасан “нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх” зохицуулалтыг шууд зөрчсөн байна" гэж мэдэгдсэн.
Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсантай холбогдуулан Ардчилсан намын төв байранд 11.40 цагаас мэдээлэл хийхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )