УИХ дахь АН-ын бүлэг хоёр долоо хоногийн турш хууль тогтоох үйл ажиллагаанаас завсарлага аваад байгаа билээ. Тэдний энэхүү үйлдэл МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд "толгойны өвчин" болж байна. Байнгын хороо нэгдсэн чуулганы хуралдаан зарлаж АН-ын бүлгийнхнийг удтал хүлээсэн МАН-ын бүлгийнхэн эцэстээ Дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрлөлт оруулах тухай өөр хоорондоо ярьж үзэж байх шиг байна. "УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад төвөгтэй юм. Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя" хэмээн Д.Лүндээжанцан байнгын хорооны хурлын өмнө АН-ынхныг хүлээж байх зуураа хэлэв. Гэтэл танхимд сууж байсан гишүүд "Нэмэргүй ээ. Дэгийн хууль ярина гэхээр тэд чинь дахиад л завсарлага авчихна шүү дээ" гэснээр Д.Лүндээжанцан гишүүний санал бүтэлгүйтэв.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )