УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон нь С.Эрдэнийн АН-ынхан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-Өнөөдрийн байгаа хуулийн дагуу бол нийт гишүүдийн олонхын саналаар гэж заасан тул нийт гишүүд хуралд орох ёстой гэсэн үг. Өөсдөө баталсан хууль юм. Би дээд шүүхээс тайлбар авдаг юм уу гэж бодож байна. Тухайн хуралд орсон бүлгийн нийт гишүүд гэдэг үг байхгүй. Өөрөөр хэлбэл нийт гишүүд санал өгнө, түүнээс олонхын санал авсан гэдэг чинь хууль тогтоомжийн тухай хууль зөрчиж байна.
Манай сөрөг хүчний Батсуурь гэдэг хүн бол бас л төмсөгдүүлсэн. Сүхбаатар аймагт баригдсан 16 давхар барилгатай холбоотой асуудлаар зарим хүн маргаан үүсгээд явж байгаа гэж сонссон. Магадгүй энэ асуудалд Ж.Батсуурь шалгагдаж байгаа эсэхийг би мэдэхгүй. Тэр хүний хувьд бол ерөөсөө эрх баригчдын гар хөл болж, хагалган бутаргах ажилд гар бие оролцож байгаа.
О.Цогтгэрэл ч мөн адил, Д.Дорлигжав, Ц.Нямдоржийн гар хөл. Бүлгийн асуудал юу ч биш. Гол асуудал руу анхаарал хандуулахгүйн тулд зохион байгуулалттай хийж буй үйлдэл юм.
- Танай намаас гишүүн болсон Батсуурь УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр УИХ-ын даргыг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилж байна. Тэр хүн намын байр суурийг илэрхийлж байна гэж үзэж болох уу?
-Бид Ж.Батсуурийг намаас хөөсөн. Намын биш хүн намын байр суурийг илэрхийлэх боломжгүй. УИХ-ын дарга ажлаа хийхгүй байгаа шалтгаан бий. Тэр хүн Ж.Батсуурийг намаасаа гарсан байна, бүлгээс гарсан байна гэдгийг зарлаагүй гэж би ойлгож байгаа. ингэж зарлаагүйн улмаас тэр хүн АН-ын гишүүн юм шиг, АН-ын байр суурийг илэрхийлж байгаа мэт ойлголт төрүүлээд байна. бид нар Ж.Батсуурийг хөөчихсөн.
Сэтгэгдэл ( 4 )
Эрдэнэнийг дэмжих нь зөв юм бна
Эрдэнийн төмсөг долоогчид одоо болио.
Бишдээ. Харин ч. бие даасан бодлоготой та наараас ганц өлгөж авах нь. Батсуурь байна лээ_
ed nar gej jinkhene nokhoin jogorkhoinuud boljee