АНУ-ын “Apple” компани iPhone 14 загварын үйлдвэрлэлээ Энэтхэгт эхлүүлэхээр төлөвлөж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Тус компани iPhone ухаалаг утасныхаа ихэнх загваруудыг Хятад улсад үйлдвэрлэж байсан бөгөөд үйлдвэрлэгч орнуудын тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ нь юуны өмнө АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадсан мөн коронавирусний цар тахалтай холбоотой Хятад улс хязгаарлалтын дэглэм тогтоож байгаа нь эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буйтай холбоотой. Энэтхэг, Хятадаас зэрэг нийлүүлэлт хийснээр нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөж, нөөц үүсгэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Блүмберг агентлагийн мэдээллээр, iPhone 14 загварыг ирэх сарын 7-нд танилцуулж, мөн сарын 16-наас борлуулж эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )