Д.Оюунхорол эрчүүдийн улс төрийг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Эрчүүдийн улс төрийн жудаг улам бүр алдагдаж байгааг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. МАХН-ын нэрийг Дээд шүүх өгсөн нь хууль зөрчсөн. Н.Энхбаяр өмнө нь хувьсгалт гэдэг нэрээсээ татгалзах талаар ярьдаг байсан хэмээн намынхаа экс даргыг эв хавгүйхэн муулах зуураа дээрх үгийг хавчуулчихав. Харин түүний өөрөө өөрт нь оновчтой мэт санагдсан энэ үг зэрэгцээд сууж байсан намынх нь нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарт таалагдсангүй бололтой. Тэрбээр ярианы сэдвийг өөр сэдэв рүү хазайлгав.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Top