ӨНӨӨДӨР: БНСУ-ын гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.08.29)


8:50 цагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар Гадаад харилцааны яаманд дурсгалын гэрэл зураг татуулж, албан ёсны хэлэлцээ хийнэ. 

10:10 цагт Гадаад харилцааны яаманд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар  албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлнэ.

11:00 цагт "Холидэй Инн” зочид буудалд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзана.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол судлаач Э.Жамуха хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл хамтран хэвлэлийн хурал хийнэ. Утас: 89017101

14:00 цагт “Новотел” зочид буудалд Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 98118040

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top