МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ хуралдана. Хуралдаанаар Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байна гэсэн заалтыг хүчингүй болгож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Засгийн газар хэдэн ч давхар дээлтэй сайдтай байх боломж бүрдлээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтцийг Удирдах зөвлөлдөө танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )