Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.08.30/ УИХ-ын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн болон техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас мэргэжлийн боловсролыг шинэчилж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг засгийн газраас хийж, өнөөдөр их хуралд өргөн барьж байна. Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байна. МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой. Цаашдаа энэ хуулийн төслөөр үнэлгээнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Багш нарын ур чадвар, цалин хөлсний асуудлыг анхаарна. Жишээ нь, МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал дөрвөн жилээр төгсөх шаардлагагүй болно" гэлээ.
Хуулийн төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/02 дугаар тушаалаар байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургалтын байгууллагын удирдлага, судлаач, багшийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй байхаар боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бага дунд ангид Дүн тавьж хүүхдүүдээ муухай байдалд оруулдаг арга барилаа өөрчлөх цаг болсон зүгээр л тухайн сурагч хүүхдүүд бүрэн сурсан сургасан байхад л болмоор
багш нарын цалин хэтэрхий бага байна. АН засаг барьж хугацаанд багш нарын цалинг олигтой нэмсэнгүй.