Н.Удвал өнгөрснөө мартаж даналзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

 

   

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал бага чуулганы хурал хийх гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр намын нарийн бичгийн дарга нар нь ажлаа өгөх гэж байгаа талаар хэлэв. Тэрбээр надтай зөвлөлдөөгүй гэж гүрийсэн ч "тэд МАХН-ын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Манайх хэн нэгэн хүнээр дутаж хотойдог нам биш" хэмээн даналзаж амжив. Намын нэрээ бүртгүүлэхээсээ өмнө "Бид ард түмэнтэйгээ хамт байна" хэмээн шударга ёсны төлөө гэж овоглосон энэхүү намын ЕНБД өнөөдөр хэн нэгэн хүнээр дутаж хотойхооргүй болсон юм байх. Үүнээс гадна энэ өдөр МАХН-ын хоёр дарга ирэх ёстой байсан ч замын бөглөрлөөс болж хоцорч байна гэсэн тайлбарыг хурлын эхэнд хэлж байсан ч хурлын төгсгөлд Ц.Шинэбаярын хоолой нь өвдөөд дуугарч чадахгүй байгаа болж хувирав. МАХН-ын ЕНБД хэвлэлийн бага хурал дээрээ иймэрхүү маягаар өөрөө өөрийнхөө үгэнд ороогдож ярьсан хэлснээ үгүйсгэж суулаа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top