Шинээр томилогдсон 10 сайд тангарагаа өргөж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар шинээр Засгийн газарт орж ажиллахаар болсон 10 сайд тангарагаа өргөж байна. 

Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун нарыг нэр дэвшүүллээ. Дээр нь нэмээд тулгамдаж байгаа асуудлыг хурдтай шийдвэрлэх зорилгоор яамгүй хоёр сайд томилохоор болсон. Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар, Спорт, олимпын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нар томилогдож, чуулганы нэгдсэн хуралдаанд тангарагаа өргөж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонголт(183.177.103.162) 2022 оны 08 сарын 30

Сонголт хэдхэн хүн дотор л эргэлдэх юм. Энэ хэдэн хүнд НАМ нь, магадгүй манай УЛС тийм их өртэй юм уу, Улс орон хөгжүүлэх өөр мэдлэг чадвартай хүн ховор ч юм уу, Би сайд болъё гээд зүтгэдэг энэ хэд нь ичих булчирхайгүй ч юм уу

0  |  1
Top