УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөрийн /2022.08.30/ нэгдсэн хуралдаанаар шинээр томилогдсон 10 сайд тангарагаа өргөлөө.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Шинээр томилогдсон сайд нар ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажилтай танилцах шаардлага байхгүй. Туршлагатай төрийн түшээд байгаа болохоор тулгамдсан асуудлаа шуурхай шийдэж ажиллахыг хүсэж байна. ЗГХЭГ-ын даргаар томилогдсон ажиллахаар болсон Д.Амарбаясгалан танд нам, Засгийн үйл ажиллагааны залгамж халааг хангах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, яам хоорондын уялдаа холбоог сайн хангаж, бодит үр дүнд хүргэх үүрэг даалгавар оногдож байна. Ж.Сүхбаатар таныг Хотын даргатай ойр ажиллаж, утаа болон түгжрэл зэрэг хотын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун нарыг нэр дэвшүүллээ. Дээр нь нэмээд тулгамдаж байгаа асуудлыг хурдтай шийдвэрлэх зорилгоор яамгүй хоёр сайд томилохоор болсон. Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар, Спорт, олимпын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нар томилогдож, чуулганы нэгдсэн хуралдаанд тангарагаа өргөлөө.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ алх яагаад огцордоггүй юм бол