ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Аргын тооллын 8 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 4

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 06.09-19.37
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Гал

 

Тэргүүн дагуул одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top