Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог барьж байсан Ц.Нямдорж өчигдөрхөн ажлаа өглөө. Түүний ажлыг намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэхээр болж, тангарагаа өргөв.
Харин ажлаа өгсөн Ц.Нямдорж улс төрөөс түр завсарлага авч байна. Түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргаар очно гэх яриа, таамаг бий.
Дээрх таамаг, яриаг ч Ц.Нямдорж үгүйсгэсэнгүй. Тэрбээр "Шинээр томилогдож байгаа сайд нар УИХ-ын гишүүнийг гурав, дөрвөн удаа хийчихсэн хүмүүс бий. Улс төрийн нөхцөл байдлыг сайн гадарлаж байгаа нөхөд. Ажлаа сайн хийгээд явчих байх гэж найдаж байна. Тал хувь нь үлдэж байгаа учраас Засгийн газрын ажил уламжлал гэдэг зүйлээ дагаад явчихна. Миний хувь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа өгч байгаад баяртай байна. Миний хувийн амьдрал бол та нарын анхаарал татах асуудал биш. Би Монголын төрд 41 жил, улс төрд ороод 32 жил ажиллаж байгаа хүн. Нам, УИХ, Засгийн газрын түвшинд удаан ажилласан цорын ганц хүн нь би" гэх тайлбарыг өчигдөр /2022.08.30/ хэвлэлийнхэнд өгсөн юм.
Ямартай ч хуулийн сайдаар таван удаа сонгогдон ажиллаж байсан Ц.Нямдорж улс төрөөс яваагүй, түр завсарлага л авсан нь тодорхой. Олны таамаглаж байгаагаар магадгүй тэр Үндсэн хуулийн Цэцийн даргын суудалд суух тохироогоо хийж, ЗГХЭГ-ын даргын албан тушаалаа өгсөн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг нэг л өдөр Үндсэн хуулийн "манаач"-аар очиход нэг их гайхаад байх зүйлгүй, цаг хугацаа л харуулна.
Сэтгэгдэл ( 17 )
Төрийг ямар болгосондоо санаа зовохгүй юд.2мянгаад оны үед л 500саяар Амбаар бариулдаг хүн шд.Энэ хүн төвшин сайхан амьдрах бодолгүй л хүн юд.Яаж энэ төрийг бусниулах тухайл бодож хоног өнгөрүүлдэг байх д.Одоо төрөөс зайлуул.
Хууль засдаг хүн цэцэд байж болохгүй байх аа.
төрд насааараа ажиллаад төрийг сүйрүүллээ. одоо далд ороод төрийг сэхэх цаг өг
Odoo Hytaddaa ochij Mongol Ulsiig busniulah ajlaa sain guitsetgesniihee tsol hergem gaviya shagnalaa avah biz. Nymdorj ” Tuul Jin pan” gazriig Hytad tagnuulch emegteid ugsun tuhai Baatar general helj baisan daa. Ulsiin uildveruudiig luivardsan hulgaichuudiig 32 jil hamgaalsan bolohoor turiin hulgaich nar Nymdorjid hairtai baih ni argagui.
Хөөрхий дөө, өөр юу ч хийж чадахгүй, хүн шиг шударга амьдарч чадахгүй шүү дээ ккк
одоо яваад өгөө.
новш
новш
Толгой ажиллаж байга нөхцөлд тэтгэвэрийн нас хамаагүй
Цэцэд Нямдорж л яг таарна.Ясны шударга төарийн түшээ дээ
Нямдорж шиг шударга хүн л Үндсэн хуулиийн цэцийн даргаар очих нь маш зөв.
элбэгдорж мэтийн шунлуудын хоншоорыг тас цохиж эрдэнэтийн 49 хувийг төрд авсан даа
тэтгэвэрийн нас нь бооо биздээ хөгшин төгцөг
Нэг тэтгэвэрийн нөгөө тэтгэвэртээ оролцуулахгүй биз дээ.
uvuu mini olon jil ard tumneer tejeelee odoo bayrtai zaluu ulsad saad bolohgui yavdaa odoo
Нямдорж төр улсдаа хангалттай ажиллаа уул нь цаашаа болимоор байна одоо Нямдоржоор төр улс ерөөсөө дутахгүй сайхан амраад хажуугаас нь хар битгий улс төхийн од болох гэж гүй гуй
Үндсэн хуулийн манаачийг Үнэн сэтгэлээсээ хийвэл Үйлийн үр нь багасах нигууртай